Dark Light
Нийгэм | 2025-12-04

WOMEN FOR WOMEN ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Жендерийн үндэсний хороо, Европын холбоотой хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд Монгол Улсын Их Хурал дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгт төрөөс баримталж буй жендерийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг танилцуулах, хамтын ажиллагааг тодорхойлох, санал солилцох зорилготой “WOMEN FOR WOMEN 32/126” хэлэлцүүлэг өнөөдөр /2025.12.04/ зохион байгууллаа. 
Уулзалтыг нээж Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ. 
Жендерийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны хүрээнд технологид суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт, мэдээллээ нэг түвшинд хүргэн, иргэдийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, үндэсний хэмжээнд статистик судалгааг тогтмол хийж, хууль сахиулагч болон төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд анхаарах, мөн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, туслах замын зураглалыг асуудал хариуцсан холбогдох байгууллагууд хамтдаа боловсруулах хэрэгтэйг онцолсон. 
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ина Марчюлёните охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг болон технологи ашиглан үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг шинээр боловсруулагдан хэрэгжиж буй Европын холбооны хууль тогтоомжууд, Европын Холбооны гишүүн улсуудын сайн туршлагын талаар мэдээлэл хуваалцав. Мөн Европын Холбоо, ХБНГУ-ын дэмжлэгээр хэрэгжүүлсэн хуурамч мэдээллийн Монгол Улс дахь нөхцөл байдлын талаарх судалгааны дүгнэлтийг танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд худал мэдээлэлтэй тэмцэх, хэвлэлийн эрх чөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр өөрсдийн туршлагаа хуваалцан, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Хэлэлцүүлгийн нэгдүгээр хэсэгт IRIM хараат бус судалгааны хүрээлэнгээс “МОНГОЛ УЛС ДАХЬ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙН ЗУРАГЛАЛЫН СУДАЛГААНЫ ҮР ДҮН”-г танилцуулсан бөгөөд Монгол дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдал, хуурамч мэдээллийн хувь хүн болон нийгэмд үзүүлж буй нөлөө, Монгол Улс хуурамч мэдээлэлтэй тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа талаар оролцогчдод мэдээлэл өгөв. 
Хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг санал солилцох, асуулт хариултын хэлбэрээр зохиогдсон бөгөөд Тинк бридж консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Болортуяа удирдан чиглүүлж, УИХ-ын гишүүн А. ъАриунзаяа, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга Б.Уянга, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл нар худал мэдээлэлд хэрхэн өртсөн талаар түүх, цаашид анхаарах асуудал, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, манлайллын талаарх нийгэм дэх жендерийн хэвшмэл ойлголтыг залруулах арга, туршлагынхаа талаар санал солилцож,цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21