Элчин сайд С.Сүхболд суугаа улсын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамнаас ДТГ-ын Тэргүүн нарт зориулсан “Жилийн эцсийн бодлогын хэрэгжилтийн тайлан”-гийн хуралд оролцов.
Хурлыг нээж, Дотоод хэрэг, аюулгүй байдлын сайд Юн Ху Жүн, ЕХ-ноос БНСУ-д суугаа Элчин сайд Үго Астүто нар үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд нийт 90 орчим улсын Элчин сайд, ДТГ-ын төлөөлөл оролцов.
Солонгост шинээр үүсэж буй гамшгийн эрсдэлийг тодорхойлох, удирдлагыг сайжруулах, хиймэл оюунд суурилсан үерийн аюулгүй байдлын сүлжээ байгуулах, хөдөө аж ахуйн салбар дахь ажиллах хүчний хомсдолыг роботоор нөхөх, ойн нөхөн сэргээлт, нийтийн удирдлагад төвтэй хот төлөвлөлт зэрэгт баримталж буй бодлогын хэрэгжилтээ танилцуулав. Мөн Сөүл хотын Хан голын үерийн хяналтын газар зочилж, хиймэл оюунд суурилсан голын урсац, ус ашиглалтын удирдлага, хяналтын үйл ажиллагаатай танилцав.
|
Эх сурвалж
| Embassy of Mongolia in Seoul
|
АДМИН








Нийгэм








