Dark Light
Нийгэм | 2025-12-04

БАГАХАНГАЙ-ХӨШИГИЙН ХӨНДИЙ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ 84 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
 
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжлийн боловсон хүчин, туршлагад тулгуурлан Монгол Улсын Засгийн газраас “Багахангай–Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр замын төслийг хариуцуулж, бүтээн байгуулалтын ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эхлүүлсэн. 
Тус төмөр замын төслийн дээд бүтцийн ажилд ашиглагдах материалын тээвэрлэлт, тэдгээрийг хүлээн авах болон талбайд тараан байршуулах ажлыг улирлын нөхцөл байдлаас үл хамааран тасралтгүй үргэлжлүүлж байна. 
Өнөөдрийн байдлаар төслийн далан байгуулах ажил 96%, ухмал байгуулах ажил 95%, төмөр бетон дугуй хоолойн ажил 88.3%, гүүрийн ажил 91.6%, төмөр бетон дөрвөлжин хоолойн ажил 75.7% буюу доод бүтцийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэл 98%, төслийн нийт ажлын гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.
 
 
 
 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31