Монгол Улсын Засгийн газраас баялгийн хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх, шударга ёсыг тогтоох, төсвийн хяналтыг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд цагдаа, тагнуулын байгууллагаас Нийгмийн даатгал, Татварын байгууллагын албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг өнгөрсөн саруудад илрүүлж шалгалтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Энэ удаад гаалийн байгууллагын албан тушаалтнуудын оролцоотой улсад ногдох татварын их хэмжээний орлогыг бууруулж, хувьдаа завшсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.
Тодруулбал: Жилд хэдэн тэрбумаар хэмжигдэх гаалийн татварыг бүрдүүлэх ёстой Улаанбаатар хотын гааль, Замын-Үүдийн гаалийн улсын байцаагч нар нь “гаальчин” гэх тодотголтой мэдүүлэгч нарын хамааралтай 100 гаруй аж ахуйн нэгжид хуурамч бүрдүүлэлтийг тогтмол хийж өгч, улсад их хэмжээний хохирол учруулсан 20 орчим хүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг Улаанбаатар хотын болон орон нутаг дахь гаалийн газруудад эхлүүлээд байна.
С.ОТГОНБАЯР








Нийгэм








