Өвөрхангай аймгийн прокурорын газраас “...2007 онд иргэн Б.Ө-г цээжин тус газарт нь хутгалж, шатаасны улмаас амь насыг нь хохироосон...” гэх хэрэгт Ч.Т-г холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна.
Хэргийг тодруулбал 2007 оны тавдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын есдүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогчид хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Ч.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, найз нөхдийн харилцаа хамааралгүй хохирогчийн биед халдаж, улмаар дээрх хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн ялыг хаалттай дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
АДМИН








Нийгэм








