Өнөөдөр Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллаж, тус газарт яаралтай шийдвэрлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр ЭМДЕГ ын дарга Ц.Батбаатар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар 2025 онд багтаан хэлэлцүүлэх тогтоолуудад оруулж байгаа гол өөрчлөлт, гарах үр дүн, төслийн танилцуулгыг хийж, шаардлагатай мэдээллүүдийг өглөө.
Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сүүлийн 4 жилийн хугацаанд цуглуулсан сангийн орлого, зарлага, оношны хамааралтай бүлэг, иргэдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний хүртээмж болон нэхэмжлэлийн хяналттай холбоотой нарийвчилсан дата мэдээллүүдийг график, диаграм, хүснэгт зэрэг ойлгомжтой хэлбэрээр харах, хянах боломжтой “дашбоард” хяналтын стемийг танилцууллаа.
Үргэлжлүүлэн "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагааг танилцуулсан юм. Тус төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг 1800-1363 лавлах утсаар дамжуулан ЭМД-тай холбоотой 20 гаруй төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлэн ажилладаг бөгөөд дуудлагын программын тусламжтайгаар нэг ч иргэний дуудлагыг алдалгүй, өдөр бүр дунджаар 600-700 дуудлага хүлээн авч байна. Ингэхдээ шугам чөлөөгүй үед таны дуудлага манай цахим программд бүртгэгдэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа тань руу 10-15 минутад эргэн холбогддог.
Үүний үр дүнд 2025 онд шимтгэл төлөлтийн мэдээлэл, хувь хэмжээ, зааварчилгаа, төр хариуцах болон нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдийн мэдээллийг ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах, хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг үйлчилгээг цахимаар болон зайнаас 100 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод, нээлттэй шуурхай шийдвэрлэн ажиллаж байна.
АДМИН








Нийгэм








