2025 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Зохион байгуулах болон удирдагч байх чадвараа харуулна. Таны ажлын үр дүн тэр дороо хүлээн зөвшөөрөгдөхгүй ч тодорхой хугацааны дараа үнэлүүлэх болно. Асуудал гарвал цочирдох хэрэггүй. Цохилтыг тайвнаар хүлээн ав. Ойр дотнын хүнтэйгээ хамт цагийг өнгөрөө.
Үхэр: Ажил их байх ч түүнийхээ хирээр орлого их олно. Санхүүгийн байдлаа сайн хяна. Хувь заяагаа бусдад бүү даатга. Шүүмжлэлд бүү эмзэглэ. Гэрээ хэлэлцээр байгуулахдаа анхааралтай бай. Ойр тойрныхондоо анхаарлаа хандуул.
Ихэр: Энэ өдөр гаргасан алдаа таныг маш үнэтэй зүйлсээс салгана. Тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал. Та өөрийн ямар ч үйл ажиллагааг чин сэтгэлээсээ, даруухан явуулах хэрэгтэй. Нэр хүндтэй хүмүүсийн ёс заншлыг сохроор дагаж болзошгүй байна.
Мэлхий: Санхүүгийн бэрхшээлээ шийдэхэд тохиромжтой өдөр. Ашигтай санал ирнэ. Түнштэйгээ хамтран шийдэх болно. Албан тушаалдаа ахиц гаргах бүтээлч шинэ хэлхээ холбоо тогтоож чадна. Томилолтоор явах бол түр хойшлуулаарай. Энэ үед ханиад, хатгаа хүндрэхээс сэргийл.
Арслан: Ачаалал ихтэй өдөр. Энэ өдөр өөрийнхөө амжилт болон уналтын шалтгааныг дүгнэн бод. Хууч өвчин сэдэрч болзошгүй тул өөрийн эрүүл мэндээ хамгаалж, зөв дэглэм баримтал. Өвчин таныг зовоовол ажиллахад хүндрэлтэй болно. Сэтгэл санаа дордохоос болгоомжил. Өөртөө цаг зориулж, тархи болон биеэ амраа.
Охин: Таны төлөвлөгөөнд таагүй хандлагууд илэрнэ. Хэн нэгэн эс таалагдвал түүнээс даруйхан харьцаагаа тасал. Стресс болон биеийн ядаргаа нь толгой өвдөлт, нойргүйдэлд хүргэх магадлалтай. Дотнын хүмүүс ойрхон байх нь үүссэн түгшүүрийг арилгах болно. Ойр дотнын найз нөхдийнхөө гэрээр зочилж болно.
Жинлүүр: Шинэ санаа олох тал дээр өрсөлдөгч нар илүү байна. Шийдвэрээ бусдын дарамтын дор бус өөрөө гаргах хэрэгтэй. Түргэн сэтгэж, авхаалжтай тооцоотой байвал орлого сайн олно. Тэмүүлэлтэй байж оюун санааныхаа эзэн нь болох цаг үе.
Хилэнц: Өнөөдөр шаргуу тэвчээртэй нягт нямбай байдал шаардсан өдөр. Зорьсон ажлаа та төлөвлөгөөний дагуу биелүүлж чадна. Санхүүгээ сайн тооцоолон төсвөө гамнах хэрэгтэй. Хайр дурлалын асуудал дээр сонирхолтой учралууд тохиох боловч зарим хүмүүсийн урагшгүй байдлаас болж салалт болж магадгүй.
Нум: Өөрийн санааг өөртөө байлгаж хэрэгтэй үед гаргаж тавих нь зөв болно. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна, гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд гавьяа шагналд хүргэнэ. Санхүүгийн хувьд гэнэтийн зарлага гарах эсвэл орлого олох аль аль нь магадлалтай.
Матар: Өнөөдөр сайн сонсогчийн үүрэг гүйцэтгэвэл тохиромжтой. Энэ үед биеийн болон сэтгэл санааны хүчин чармайлт гаргасандаа хожим харамсахгүй. Ихэнх хүмүүс түр зуурын адал явдлыг сонирхоно. Хайр дурлал эсвэл ажлын асуудал хоёроос сонголт хийх хэрэгтэй болно. Харин үүнээсээ болж хайр дурлалын харилцаанд уур хилэн, хардалт гарч магадгүй.
Хумх: Энэ өдөр ямар нэг чухал шийдвэр гаргах шаардлагатай болбол гэнэтийн санамсаргүй хүндрэл бэрхшээлүүд үүснэ. Энэ үед өөрийгөө бүү зөвтгө. Зарим зүйлд ялах гэж хичээх хэрэггүй. Амьдралын эрч хүч хэврэг байдалд байна. Биедээ ачаалал өгч, архи согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй.
Загас: Найз нөхдийн зөвлөгөө болон нөлөө бүхий хүний дэмжлэгээр ажил үйлс урагштай байна. Харин гэрээ хэлэлцээрт харилцан буулт хийх ч шаардлага гарч болзошгүй. Энэ өдөр та тохиолдлын танилаас хол бай. Хүмүүстэй хэт өргөн цар хүрээгээр харьцах нь хортой үр дагавартай.
АДМИН








Нийгэм








