2025 оны 12-р сарын 04-ний 08 цагаас 12-р сарын 05-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээг танилцуулж байна.
Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн станц харуулуудын мэдээгээр нийт нутгийн 65 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Сэлэнгийн Зэлтэрт 25.0 см, Бугант, Увсын Хяргаст 23.0 см, Сэлэнгийн Орхонд 22.0 см, Баянголд 21.0 см, Увсын Мачлин, Булганы Гурванбулаг, Хангал, Рашаант, Төв аймгийн Цээл, Дархан-Уулын Шарын-голд 19.0-20.0 см, Завханы Тэс, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнбүрэн, Ерөө, Хушаат, Төв аймгийн Жаргалант, Өндөрширээт, Баянчандмань, Дархан-Уулын Орхонд 16.0-18.0 см, бусад нутгаар 0.0-15.0 см цасан бүрхүүлтэй байна.
Хур тунадас: Өнгөрсөн хоногт Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар 0.0-1.0 мм цас орсон байна.
Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр ихэнх нутгаар 1-13 градусаар хүйтний эрч суларч, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -19…-24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Алтайн уулархаг нутаг, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 0...+5 градус дулаан, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байв.
Агаарын хамгийн бага температур: Өнгөрсөн шөнө ихэнх нутгаар 1-14 градусаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, Увс нуурын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Сэлэнгэ, Хараа, Онон голын хөндийгөөр -20...-25 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -10…-15 градус, Хангай нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн хоносон байна.
Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүссэн байна.
Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өчигдөр өдөр -12…-14 градус, өнгөрсөн шөнө Яармаг-Сонгины орчмоор -28 градус, бусад хэсгээр -21…-22 градус хүйтэн хоносон байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН








Нийгэм








