Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхий нийтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалт 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд НҮБ-ын Төв байранд болж өнгөрөв.
Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр арга хэмжээний хүрээнд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх дэлхийн төлөвлөгөө болон түүнтэй холбоотой сорилт, тулгамдсан асуудлуудын хүрээнд хүүхэд болон албадан хөдөлмөрийн зорилгоор хүн худалдаалах, мөн хүн худалдаалах ба зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн хоорондын уялдаа холбооны асуудлын хөндсөн төлөвлөгөөний хэрэгжилтийн өнөөгийн бэрхшээл, боломж ба зөрүүг авч хэлэлцэх нь” сэдвээр зохион байгуулагдсан хэлэлцүүлгийг Кипр Улсын Байнгын төлөөлөгчийн хамт даргалж, хэлэлцүүлгийн дүнг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн бүгд хуралдаанд танилцуулав.
Түүнчлэн манай төлөөлөгч өндөр түвшний уулзалтын үеэр Монгол Улсын үндэсний байр суурийг илэрхийлж, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй бэрхшээл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, үг хэлэв.
АДМИН







Нийгэм








