Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад нийт 17 хүний материал ирснээс 4 нэр дэвшигч ярилцлагын шатанд шалгарсан байна. 2023 оноос Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй М.Нарангэрэл Удирдах зөвлөлийн гишүүдийн 86.9%-ийн саналаар дахин сонгогдлоо.
М.Нарангэрэл нь АЖМХолбооны ажлын албыг бий болгож, бэхжүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг оновчтой удирдан ажилласан. Тэрээр аялал жуулчлалын салбарт хууль эрх зүй, стандарт, дүрэм журам, сургалт, тур операторын удирдлага, нутгийн иргэдийн оролцооны чиглэлээр тууштай ажиллаж буй туршлагатай мэргэжилтэн юм.
Тэрбээр шинээр томилогдох хугацаандаа хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрөө Удирдах зөвлөлд танилцуулсан байна.
I. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ
- Салбарын өөрөө удирдах үлгэр жишээ байгууллага болохын тулд шаардлагатай дүрэм, журам болон хууль эрх зүйн актуудыг боловсронгуй болгоход идэвхтэй оролцох
- Бизнесийн харилцаанд оролцогч бүх талуудын тэгш оролцоо, хамтын ажиллагааг хангах, мэдээллээр хангах, мэргэжлийн түвшинд хөгжүүлэх
- Хөрөнгө оруулагчдыг уриалах, хамтын ажиллагааг өргөжүүлэх таатай орчныг бүрдүүлэх
- Салбарын хүний нөөцийг үнэт зүйл болгон хөгжүүлэх, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх
- Төр, хувийн хэвшлийн жишиг түвшний түншлэлийг бэхжүүлэх
II. АЖМХ-НЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ
1. АЖМХ-ны бүртгэлийн системийг шинэчилж B2B, B2C д зориулсан дижитал цогц платформ нэвтрүүлэх
- Гишүүн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх
- Хоорондын бизнесийн харилцааг уян хатан болгох
- Хэрэглэгчийн болон гишүүдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх нэгдсэн системтэй болох
2. Удирдах зөвлөлөөс баталсан стратеги төлөвлөлийг хэрэгжүүлэх
- Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэл тогтоох журам-ыг батлуулж хэрэгжүүлэх
3. Аялал жуулчлалын тухай хуульд тусгагдах
- “Аялал жуулчлалын сан”-г шинээр байгуулах ажлыг манлайлан УИХ-ын холбогдох дэд хороотой хамтран ажиллах
4. АЖТХуулинд заасан даатгалын журмыг боловсруулах ажлын хэсэгт орж батлуулан мөрдүүлэх
5. АЖМХолбооны дэргэд
- Эвлэрүүлэн зуучлах төв байгуулах, мэргэшсэн зөвлөхүүдтэй ажиллуулах
6. Аялал жуулчлалын сургалтын төвийн үйл ажиллагааг тогтвортой эхлүүлж, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах
7. Ажлын албаны ажилтнуудын мэргэшил, ур чадварыг дээшлүүлэх, чадварлаг хамт олон бүрдүүлэх
8. Салбар холбоодын гүйцэтгэх удирдлагыг чадавхжуулах
9. Төрийн болон ТББ-уудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бодлого төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэн ажиллана.
|
Эх сурвалж
| Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
|
АДМИН







Нийгэм








