Корнеллийн оюутан 22 настай Э.Билгүүн нь хүчин, хүний эзэмшилд зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэмт хэрэг үйлджээ. Энэ оны арваннэгдүгээр сарын 24-нд шүүхээс түүнийг гэм буруутай гэж тогтоосон байна.
Энэхүү хэрэг 2024 оны есдүгээр сарын 1-нд үйлдэгдэж үүнээс 12 хоногийн дараа буюу 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр түүнийг баривчилжээ. Тухайн үед Э.Билгүүн нь 20 настай байжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэвлэлд өгсөн мэдээллээр түүнийг “Дотуур байрны өрөөнд гэмт хэрэг үйлдэх зорилгоор санаатай, хууль бусаар нэвтэрсэн” хэмээн яллагдагчаар татсан байна. Мөн "бие махбодийн хувьд өөрийгөө удирдах чадваргүй байх үед нь хүчээр бэлгийн харьцаанд орсон" гэж мэдэгдсэн байна. Хүчингийн гэмт хэрэг нь Нью-Йорк мужид хүнд гэмт хэрэг буюу В зэрэглэлийн гэмт хэрэг бөгөөд мужийн шоронд 25 жил хүртэл хугацаагаар хорих ял оноодог.
Шийтгэх тогтоол гаргах шүүх хурал 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдрийн 13:30 цагт товлогджээ. Одоогоор Э.Билгүүний өмгөөлөгч Жефф Алан Чаброу тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна.
|
Эх сурвалж
| https://www.cornellsun.com/article/
|
Б.ЭНХЗАЯА







Нийгэм








