Dark Light
Нийгэм | 2025-12-05

Н.УЧРАЛ: АХМАДЫН ЗЭЭЛИЙН ХУГАЦААГ СУНГАВАЛ ИРГЭДЭД ИРЭХ АЧААЛАЛ БУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын дарга Н.Учрал арилжааны банкнуудын удирдлагуудтай уулзлаа. Энэ үеэр ахмадын тэтгэврийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 
Ахмадууд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөрт өгөөд, үлдсэн 17 хувиар л бусад зардлаа санхүүжүүлсэн нөхцөл байдалтай байгаа. Бид өнөө, маргаашгүй тэтгэврийг шууд нэмэгдүүлэхгүй. Хуульд заасны дагуу индексжүүлж, нэмэгдүүлэх асуудлыг хэрэгцээнийх нь дагуу нэмэгдүүлж чадахгүй байна. Гэхдээ иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгож, 36 сар хүртэл болгох тухай өнгөрсөн хугацаанд маш олон удаа асуултуудыг тавьж байсан. Иргэдийн зүгээс энгийнээр тайлбарлахдаа жишээ нь, 800 мянган төгрөгийн тэтгэврээ барьцаалж, 8 сая төгрөгийн зээлийг 17.8 хувийн хүүтэй авахад зээлийн хугацаанаасаа хамаараад сард төлөх хэмжээ нь ялгаатай байгаа. Тэгээхээр 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 8 сая төгрөгийн зээлийг 24 сараар авдаг нь 36 сараар сунгагдвал жилийн 399-288 мянга төгрөг болж буурна. Тэр 100 мянган төгрөг инфляц өдөөхөөс илүүтэй эм тариа, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээ авахад нь амьдралд нэмэртэй. Тэгэхээр энэ бол зээлээс чөлөөлж байгаа эсвэл зээлийн хүүг нь огцом бууруулах гээд байгаа бодлого биш. Сар болгон иргэдэд ирж буй ачааллыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31