Dark Light
Нийгэм | 2025-12-05

УЛААНБААТАРТ 06, 09, 12-НД ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 05-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
 
Хур тунадас: 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 07-нд Халх голын сав газраар, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд нутгийн зүүн хагаст, 13-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгаар, 11, 12-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -18...-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -5...-10 градус, өдөртөө +1...-4 градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 11-нд нутгийн баруун хагаст, 12-нд ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна. 
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 06, 09-нд ялимгүй цас, 12-нд цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 06, 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 12,13-нд хүйтний эрч нэмж чангарна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22