Dark Light
Нийгэм | 2025-12-05

ЭМГЭНЭЛ: Б.СҮХБАТ /2009-2025/

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бидний эрхэм шавь, аав ээжийн хайртай хүү, дүүгийнхээ сайн ах Баттулгын Сүхбат маань  2025 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр зуурдаар таалал төгсөж, сургууль, багш нар, анги хамт олон, найз нөхөд, гэр бүлд нь нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Сүхбат нь 2009 оны зургадугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд Баттулгын ууган хүү болон төрсөн. 2017-2025 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ерөнхий боловсролын Дөрөвдүгээр сургуульд суралцаж байсан юм.
Талийгаач маань эгэл даруухан, төлөв тогтуун зан ааштай, эвсэг найрсаг, найз нөхдөдөө халуун сэтгэлтэй, багш нарынхаа итгэлийг хүлээсэн сайхан хүү байлаа. Гэгээн хүсэл,  гэрэлт ирээдүйтэй насандаа биднээс ийнхүү эрт одсонд гүнээ харамсаж байна. Түүний бусдын төлөө хийсэн бахархам сайн үйлс хэзээ ч мартагдахгүй бөгөөд  хүнлэг энэрэнгүй, төлөв тогтуун, бусдад зөвөөр үлгэрлэж чаддаг сайхан зан чанар, нөхөрсөг даруухан дүр нь бидний зүрх сэтгэлд үеийн үед үүрд хадгалагдан үлдэх болно.
         Гэр бүл, аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
                УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ.
      ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДӨРӨВДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31