Дэлхий даяараа цахилгаан машинд шилжээд удаж байна. Хятад, Япон, Солонгос, Америк, Их Британи гээд томчууд бүгд хэрэглээндээ бүрэн нэвтрүүлсэн. Учир нь эко, байгальд ээлтэй, утаагүй, ашиглалтын зардал багатай. Том оврын хүнд даацын машинууд хүртэл цахилгаан болсон үед бид л одоо хүртэл “цахилгаан машин гэж үнэхээр байдаг юм уу?” гэж эргэлзэж суугаа нь үнэн инээдэмтэй. 1900 онд Америкт бүртгэлтэй машин эзэмшигчдийн 38 хувь нь цахилгаан машин унадаг байсан гэдэг. Тэгэхэд манайх 2025 он болчихоод байхад ердөө 10–15 хувь нь л цахилгаан машинтай явж байна. Бид Америкийн 100 жилийн өмнөх түвшнээс ч доор явна гэдэг үнэндээ ичмээр.
80–100 кВт машин 450–600 км зам туулна.
Нэг цэнэг нь 5–7 цаг. Бензин огт хэрэггүй.
Бид зүгээр л шинэ зүйлийг хүлээж авах зориг, мэдээлэл, түрүүлэх алхам дутаж байна. Хэрвээ алсын хараатай, бодит тооцоотой хандвал цахилгаан машин монгол хүнд яг тохирно. Бензин тасрахад сандардаг биш, цэнэглээд тайван амьдардаг цаг ирсэн.
Сүүлийн гурван сар бензин үе үе тасарлаа. Дизель тогтворгүй. Гэтэл бид алмайраад л сууцгааж байна. Хариулт нь маш энгийн: Цахилгаан машин.Цахилгаан машин бол манайд яг тохирох хувилбар,
- Бензин хэрэггүй
- Утаа гаргахгүй
- Ашиглалт хямд
- Тос солилт, моторын асуудал байхгүй
- Цэнэглээд л явна
Манай орон эрс тэс уур амьсгалтай, хуучны загварын цахилгаан машин хүйтэнд паар нь тааруу байсан нь үнэн. Харин одоо технологи шал өөр болсон.Хүйтэн уур амьсгалд тохирохгүй гэдэг нь хуучны ойлголт,
- Паар тасархай
- Дулаалга сайн
- Батерейн хамгаалалт сайжирсан
80–100 кВт машин 450–600 км зам туулна.
Нэг цэнэг нь 5–7 цаг. Бензин огт хэрэггүй.
Монголд цахилгаан машин нэмэгдэхгүй байгаа жинхэнэ шалтгааныг ингэж харж байна.
- Мэдээлэл байхгүй
Ард түмэн цахилгаан машины давуу талыг мэддэггүй. Энэ талаар ярьдаг бичдэг хүн байхгүй. - Цэнэглэх дэд бүтэц сул
Хотод цэнэглэгч багатай. Хэрвээ колонкууд шиг цэнэглэгчийн сүлжээ байгуулбал хэрэглээ шууд өснө. - Сэтгэлгээ баригдмал
“Алдвал яах вэ?” гэж айж, туршиж үздэггүй.
Шинэ зүйлд дургүй, хуучнаасаа салах дургүй. - Prius-дээ хэт дассан
Дэлхий цахилгаанд шилжээд байхад бид Prius-аасаа салж чаддаггүй.
Өнөөдөр литр бензин ямар үнэтэй байгааг хүн болгон мэднэ. Цахилгаан машин унасан хүн бензин хайж колонк тойрох биш, гэртээ цэнэглээд л явна. Зам дээр ч давуу талтай. Нэгдүгээр эгнээг ашиглана, өдрийн цагаар хязгаарлалтад бага өртдөг.Үнэ, хэмнэлтээ бодвол цахилгаан машин дээр
Эцэст нь хэлэхэд…
Монголд цахилгаан машин бол ирээдүйн сонголт биш, одоо авах ёстой шийдэл.Бид зүгээр л шинэ зүйлийг хүлээж авах зориг, мэдээлэл, түрүүлэх алхам дутаж байна. Хэрвээ алсын хараатай, бодит тооцоотой хандвал цахилгаан машин монгол хүнд яг тохирно. Бензин тасрахад сандардаг биш, цэнэглээд тайван амьдардаг цаг ирсэн.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм









