Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 2025 оны 123 дугаар тушаалаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагын нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжид чиг үүргийн шинжилгээ хийх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд өнөөдөр ажлын хэсэг хуралдлаа.
Ажлын хэсэг нь:
чиг үүргийн давхардал, хийдлийг тодорхойлох, бүтцийн уялдаа, зохион байгуулалтыг үнэлэх, жишиг бүтэц боловсруулах, шаардлагатай чиг үүргийг төрийн бусад байгууллагад дахин хуваарилах эсвэл хувийн хэвшил, ТББ-д шилжүүлэх боломжийг судлах зэрэг чухал үүргийг хэрэгжүүлнэ.
ЗГХЭГ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу шинжилгээний дүн, санал, дүгнэлтийг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны дотор танилцуулах бөгөөд ажлын хэсгийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг удирдаж байна.
Уулзалтын үеэр Б.Батцэцэг дарга:
“Нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлдэг нэгжүүдийн давхардлыг арилгах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай болгох нь энэхүү шинжилгээний гол зорилго” хэмээн онцлов.
АДМИН








Нийгэм









