Монгол Улсын Сангийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд:
Эдийн засгийн өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх асуудлыг хэлэлцсэн тухай Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл олон нийтэд удаа дараа мэдээлэл хийж байна. Татварын өршөөл үзүүлж болзошгүй гэсэн хүлээлт бий болсноор татвараа төлөхгүй байх сэдэл, хандлага нэмэгдэж, эдийн засаг, төсвийн тогтвортой байдал алдагдаж болзошгүй байна. Иймд татвар төлөгчдийн дунд бодит бус хүлээлт үүсгэн, төсвийн гүйцэтгэлийг эрсдэл учруулахгүй байхыг уриалж байна.

АДМИН







Нийгэм









