Dark Light
Нийгэм | 2025-12-05

ЭМДЕГ-ЫН ЛАВЛАХ УТСАНД ӨДӨРТ 500-600 ДУУДЛАГА АВЧ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат болон бусад албаныхан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр, ЭМДЕГ-ын  "Хэрэглэгчтэй харилцах төв"-ийн үйл ажиллагаатай танилцав.
 
Тус төв нь даатгуулагч-иргэдэд эрүүл мэндийн даатгалтай холбоотой бүх төрлийн мэдээ мэдээлэл, зөвлөгөөг хүндрэл, чирэгдэлгүй өгөх зорилгоор 1800-1363 тусгай дугаарыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тасралтгүй ажиллуулж байна.
 
ЭМД-тай холбоотой нийт 20 гаруй төрийн үйлчилгээг цахимаар болон биечлэн ирсэн иргэдэд үзүүлдэг 1800-1363 лавлах утсанд 5 мэдээллийн ажилтан дуудлага хүлээн авч, 1 мэдээллийн ажилтан байгууллагын алба ёсны фейсбүүк хуудсанд хариулт өгч, өдөрт 500-600 дуудлага хүлээн авдаг байна.
 
Жилдээ 80-120 мянга гаруй дуудлага хүлээн авч иргэдэд шимтгэл төлөлтийн мэдээлэл, хувь хэмжээ, нийгмийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэнд мэдээллийг нь ЭМД-ын цахим системд шивэх, байршуулах, хадгалах болон хөнгөлөлттэй эм, гэрээт байгууллагын мэдээлэл зэрэг үйлчилгээг шуурхай, нээлттэй шийдвэрлэн ажиллажээ.
 
Энэ төвийн гол онцлог нь лавлах утасны 25 шугамтай учраас зэрэг 25 хүн холбогдох боломжтой. Шугам чөлөөгүй үед иргэний дуудлагыг цахим программд бүртгэж, оператор өмнөх хэрэглэгчтэй ярьж дууссаны дараа 10-15 минутад эргэн холбогддог байна. Нэг ч иргэний дуудлагыг алдахгүй авах зорилготой бөгөөд 2023 оноос хойш нэг ч дуудлага алдалгүй ажилласан талаар танилцуулсан юм.
 
“Хэрэглэгчтэй харилцах төв” 1800-1363 лавлах утас нь ажлын өдрүүдэд 08:30-17:30 хооронд дуудлага хүлээн авах болон биечлэн ирсэн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажилладаг. Мөн ажлын бус цаг, амралтын өдрүүдэд даатгуулагч-иргэд тус лавлах утасны автомат хариулагчаас ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээ, шимтгэл төлөлтөө шалгах, шимтгэл төлөх заавар, зөвлөгөөг авах боломжтой.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31