БИЛГИЙН ТООЛЛЫН 17 2025.12.06 БЯМБА ГАРАГ
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 08.26-17.00
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Шороо
Аргын тооллын арванхоёрдугаар сарын 6, Санчир гараг. Билгийн тооллын 17, Хэрцгий охин одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран 08:26 цагт мандан, 17:00 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
АДМИН







Нийгэм









