2025 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр эргэн тойрныхныхоо саналыг сонсохгүй бололтой. Таны энэ зангаас болж гэр бүлд асуудал үүсэж болзошгүй. Ажлын хэт их ачааллаас болж бие өвдөнө. Биеэ бүрэн сэргээхийн тулд сайн амар. Эрүүл агаар эм гэдгийг сана. Бясалгал хийж муу муухай бүхнийг хэсэг зуур ч атугай бодохгүйг хичээ.
Үхэр: Аялал зугаалгад гарах гэж байгаа бол аян замын бэлтгэлээ сайн базаа. Шинэ өөрчлөлт урьд нь хэрэглэж байгаагүй мэдлэгээ амьдрал дээр турших боломж олгоно. Орлого нь зарлагаа нөхөж чадахгүй байх магадлалтай тул гэр бүлийн төсвөө хянаж бай. Залуу хосууд харилцаагаа тунгаан бод. Гэр бүл болоход тааламжгүй нөлөөтэй үйл явдал болно.
Ихэр: Ганцаар байх цаг гарвал урт удаан хугацааны туршид хойшлуулж байсан зүйлээрээ оролд. Харин таны хүсдэг зүйл эрсдэлтэй бол амаргүй саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй байна. Эрүүл мэндээ бүхнээс түрүүнд тавь. Энэ өдөр өвчин тусвал удаан үргэлжлэх шинж тэмдэгтэй байна.
Мэлхий: Од эрхсийн нөлөөгөөр таны амьдралд олон өөрчлөлт гарна. Уйгагүй оролдлогоор өнгөрч буй оны ихэнх төлөвлөгөөгөө биелүүлнэ. Гэхдээ амжилтад хүрэх замаа тал бүрээс нь хянаж үз. Хэрэгт дуртай хүмүүсээс мөрөөдлөө нууцал. Өмнө нь хойшлуулж байсан чухал ажлаа хий.
Арслан: Харилцаа хандлагаа тодорхойлоход тохиромжгүй үе. Шинэ санаа таны төлөвлөгөөг агшин зуур эргүүлж магадгүй. Гэвч танд жинхэнэ бодит үнэн хэрэгтэй. Хувийн нууцаа бусдад нээхэд бүү яар. Учир нь таныг ойлгодог, хүнд хэцүү үед таныг дэмжих чадвартай хүн л таны хажууд байх ёстой.
Охин: Зугаа цэнгэлд мөнгө үрэх эсвэл онцын шаардлагагүй эд зүйлс худалдан авахаа хязгаарла. Хардалтаас болсон хэрүүл амьдралд гарах бололтой. Хүүхдүүдтэйгээ харилцахад та эмх журамтай, хатуу чанга байж чадна. Эрүүл мэндээ анхаар. Дасгал хөдөлгөөн байнга хийж бай.
Жинлүүр: Амгалан тайван орчинд байж, хувийн ажлаа амжуулахад тохиромжтой өдөр. Хүмүүс цугларсан, олон нийтийн газраар явахаас зайлсхий. Цэвэр агаарт зугаалах болон бусдаас зөвлөмж сонсох нь танд хэрэгтэй. Даруу зан, ёс суртахуунлаг чанар нь энэ өдрийн муу хандлагыг багасгана.
Хилэнц: Таны хувийн амьдралд таатай өөрчлөлт гарна. Залуу хүмүүсийн хувийн амьдралыг эрс өөрчлөх гэнэтийн уулзалт болж болзошгүй.Та хайр сэтгэлийн тал дээр азтай байх болно. Та сонгосон хүнтэйгээ аз жаргалтай, хөгжилтэй байх болно. Ганц бие хүмүүс үнэнч ханьтайгаа учрах бололтой. Биеийн эсэргүүцэл суларч, вируст халдварт мэдрэмтгий байна.
Нум: Ихэнх хүмүүст өргөн уудам орон зай, шинэ сэдэл сэтгэгдэл үгүйлэгдэж байна. Үүний төлөө та ертөнцийн хязгаар хүрэхэд ч бэлэн байна. Дотнын хүмүүсийн чинь хэн нэгэн нь таны энэ бодлыг үл тоомсорлож байвч түүнийг бүү тоо.
Матар: Хэрвээ та зочин хүлээж авахаар төлөвлөж байгаа бол сонирхолтой өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг болсон. Найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүл. Зарим хүмүүсийн гадаадад амьдарч сурахаар явах асуудал шийдэгдэнэ.
Хумх: Амьдралын эрч хүч дээшилж байна. Эргэн тойрныхныгоо бишрүүлж, хүч тэнхээтэй байвал амжилт олох боломж нээгдэнэ. Өнөөдрийн таны гол хүсэл гэр бүлийн аз жаргал байх болно. Хүүхдүүддээ анхаар. Гэртээ байхдаа эмх цэгцтэй байж сайн амрах хэрэгтэй.
Загас: Харилцаа, хайр дурлалын явдалд таатай өдөр. Хэн нэгний шүүмжлэлээс зайлсхий. Хайртай хүмүүс хоорондоо хэл амаа ололцохгүй байгаа бол уулзаж ярилцах үедээ аль болох хүлээцтэй бай. Санхүүгийн байдал тань дотнын хүмүүсээс шалтгаалах болно. Ухаалаг хийгээд хүнтэй эвлэг харьцдаг байдал тань олны хайрыг хүлээхэд хүргэнэ.
АДМИН







Нийгэм









