Dark Light
Нийгэм | 2025-12-05

ХУУЛЬ БУСААР “ШАТАХУУН” ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, литрийг нь 5500 төгрөгөөр дамлан худалдаж байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахад 23 настай иргэн Б нь хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байсныг тогтоосон байна. 
Хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв тус хуулийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. 
Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах, тээвэрлэх тохиолдолд орчиндоо учруулж болох эрсдэл өндөр тул сэрэмжилнэ үү.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31