Dark Light
Нийгэм | 2025-12-06

COP17 ЗАМ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ДЭД ХОРООНЫ II ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дэд хорооны хурлыг тус дэд хорооны дарга бөгөөд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох удирдаж хуралдууллаа. 
Дэд хорооны II  хуралд Гадаад харилцааны яамны Ёслолын газрын дэд дарга Г.Батбаяр, Төрийн худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагаа зохион байгуулах газрын дарга Б.Гүндсамбуу, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны дарга Ц.Отгондаваа, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга Б.Отгонсүх, Нийслэлийн авто замын газрын дарга Б.Одбаяр, Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Отгонжаргал, “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Цэнгүүнжав, МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨҮГ-ын дарга Г.Галхүү, Улаанбаатар төмөр зам ХНН Б.Галсандорж, Гаалийн ерөнхий газрын Хяналт, бүрдүүлэлтийн газрын дарга Б.Даваасүрэн, Зам тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, COP17 “Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер У.Энхтайван,  COP17 Ажлын албаны Тээвэр логистик, үйл ажиллагаа хариуцсан хэлтсийн дарга Н.Өнөр болон Ажлын албаны бусад төлөөллүүд оролцов.
Хуралдаанаар дэд хорооны гишүүн байгууллагууд чиглэл бүрээр салбар штаб байгуулан 2026 оны төлөвлөгөөний дагуу үүрэгт ажлуудаа хурдан, оновчтой зохион байгуулах, бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдаа холбоогоо сайжруулж ажиллахаар боллоо. 
Түүнчлэн хурлын оролцогчдыг тээвэрлэх ажлыг зохион байгуулахад хувийн хэвшлүүдийн оролцоог дэмжин ажиллах, тээврийн хэрэгслүүдийн чиглэл, зогсоолын байршил, цагийн хуваарь зэргийг цахим системд нэгтгэх талаар санал солилцов.
Тус дэд хороо нь Талуудын бага хурлын зочид, төлөөлөгчид, оролцогчдын унаа, нийтийн тээвэр, замын хөдөлгөөний зохицуулалт, зам, тээврийн аюулгүй байдал, хамгаалалтын бэлэн байдлыг хангах, зохион байгуулах чиг үүрэгтэй ажилладаг.  

Эх сурвалж | COP17 Зохион байгуулах Үндэсний хороо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31