Dark Light
Нийгэм | 2025-12-06

НАРИЙН УР ЧАДВАРЫН ХОМСДОЛЫГ МОНГОЛД ШИЙДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гүний уурхайн олборлолт нь ил уурхайгаас илүү нарийн инженерчлэл, геотехник, агааржуулалт шаарддаг. Дэлхий даяар уул уурхайн инженерүүдийн тоо буурч, АНУ, Австрали, Европт 50% нь ирэх 10 жилд тэтгэвэрт гарах төлөвтэй байна.
 
Энэ сорилтыг шийдвэрлэхээр “Рио Тинто” групп Австралийн Квинсландийн их сургуулийн профессор Андре ван Асын удирдлага дор Монголд “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийг байгуулж, Оюу толгойн талбарт дадлага сургалт явуулж байна. Хөтөлбөрийг 2024 онд боловсруулж, 2025-2027 онд дотоод, олон улсын мэргэжилтнүүдийг сургах бөгөөд санхүүжилтийг “Рио Тинто” хариуцна.
 
Сургалт нь блокчлон олборлолт, агааржуулалт, геотехник зэрэг чиглэлээр 10 модультай практик хэлбэрээр явагдаж, АНУ, Канад, Австрали, Английн эрдэмтэд удирдана. Эхний ээлжид 27 оролцогч хамрагдаж, 2025 оны 12-р сарын 5-нд сертификатаа гардан авлаа. Хөтөлбөрийн хүрээнд монгол багш нарыг сургаж,  цаашид тогтвортой үргэлжлэх боломжийг бий болгох юм.
 
2026 оноос эхлэн  “Өмнийн говийн гүний уурхайн институт”-ийн хөтөлбөр бусад уул уурхайн компиудад нээлттэй зарлагдан бөгөөд олон улсын хэмжээний сургалтад ажилтнуудаа хамруулах боломжийг олгоно. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31