Dark Light
Нийгэм | 2025-12-06

“ҮНДЭСНИЙ БӨХ БА СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААН” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын Үндэсний Бөхийн Холбоо 2025-2026 оныг бөхчүүдийн Ёс зүйг улам дээшлүүлэх, соён гэгээрэл, нийгэмд хандсан хүмүүнлэгийн ажлуудыг хэрэгжүүлэх жил болгон зарласан. Уг ажлын хүрээнд "Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт"-тэй хамтран “Үндэсний бөх ба спортын шинжлэх ухаан” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтыг “Монголын бие бялдар, спортын шинжлэх ухааны институт”-ийн захирал, спортын гэмтлийн эмч Э.Түвшинбаяр, МББСШУИ-ийн УЗ-ийн гишүүн, спортын сэтгэлзүйч Б.Золзаяа, МББСШУИ-ийн УЗ-ийн гишүүн, эмчилгээ, спортын мэргэшсэн хоолзүйч С.Мөнхтуул, МББСШУИ-ийн нарийн бичгийн дарга, спортын халдвар судлаач Э.Бат-Өлзий нар удирдан явуулав. 
 Сургалтад МҮБХ-ны дэд тэргүүн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат тамирчин, Улсын аварга О.Балжинням, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Г.Сүхбат, МҮБХ-ны гүйцэтгэх захирал, улсын гарди И.Доржсамбуу, МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, МҮБХ-ны менежер С.Гантөр, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын харцага Г.Элбэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Б.Адьяахүү нарын зүтгэлтнүүд, Монгол улсын гарди Н.Ганбаатар, улсын заан Б.Серик, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Г.Баасандорж, Б.Ганхуяг, Л.Батзориг, Ц.Нямдорж, Б.Хишигбаатар, Д.Тамир, А.Давааням, Т.Дүгэрдорж, Э.Сумьяабат нарын тэргүүтэй, “Хилчин”, “Алдар”, “Сүлд”, “Аврагч” спорт хорооны бөхчүүд, “Аварга” дээд сургууль, “Үндэс биеийн тамирын их сургууль” зэрэг сургуулийн багш, оюутнууд зэрэг төлөөлөл хамрагдлаа. Хоёр байгууллага уг үйл ажиллагаатай холбогдуулан санамж бичиг байгуулахаар төлөвлөж буй бөгөөд цаашид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулан ажиллана. 

Эх сурвалж | МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31