Dark Light
Нийгэм | 2025-12-06

РОБОТ КОДЧИЛЛЫН ДАШТ-Д ӨРСӨЛДӨНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-ын Шанхай хотноо “Enjoy AI 2025 робот кодчиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-нд Монголын 38 баг гурван төрлөөр дэлхийн 61 орны тамирчидтай өрсөлдөнө.
MonSTEAM буюу Монголын СТЕМ Боловсролын Академиас зохион байгуулан явуулдаг Робот кодчиллын Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний Улаанбаатар, Дархан-Уул, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Говьсүмбэр аймгаас шалгарсан шилдгийн шилдэг багууд БНХАУ-ын Шанхай хотноо “ENJOY AI 2025 робот кодчиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-нд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор ирээд байна. 
Энэ удаагийн тэмцээнд Монголын багууд дараах гурван төрлөөр өрсөлдөнө.
Дэлгэцгүй кодчилол(6–8 нас)
Робот кодчилол (8–14 нас)
Дрон кодчилол – 21 баг (янз бүрийн насны ангилал)
Энэхүү тэмцээнд 61 улсаас дотооддоо шалгарсан шилдэг багууд ирж оролцож байгаа тул робот кодчиллын салбарын дэлхийн тэргүүлэх түвшний өрсөлдөөн өрнөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31