Dark Light
Нийгэм | 2025-12-07

Х.НЯМБААТАР: ИРЭХ ОНД ДАМБАДАРЖААД 600 ОРЧИМ НЭГЖ ТАЛБАРТ ГАЗАР ЧӨЛӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа.
Тэрбээр “Нийслэлээс энэ оны байдлаар 3933 нэгж талбарт газар чөлөөлсөн. Гэр хорооллыг орон сууцжуулах, инженерийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтцийн ажлуудад газар чөлөөлөлт хийлээ. Ингэснээр авто зам, инженерийн шугам сүлжээ, станц, үерийн хамгаалалтын далан, сургууль, цэцэрлэг, автомашины зогсоол, 11.5 мянган айлын орон сууц барих боломж бүрдсэн. Ирэх онд Сүхбаатар дүүрэгт Дамбадаржаа орчмыг чөлөөлнө. Дамбадаржаа орчимд 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 5, 6 буудал орчим, Гандан, “Өргөө” кино театрын арын дэнжид газар чөлөөлөлт хийнэ. Сонгинохайрхан дүүргийн 4, 5, 8 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Цайз 16 орчим, Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн ойролцоо газар чөлөөлөлтийг ирэх онд хийнэ” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31