Монголын бурхан шашинтны төв - Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу "Зүүн Хараа" хотод морилж тус сумын Засаг даргын тамгын газар болон Дарь-Эхийн хийдэд морилж лам хувраг, ажилтан албан хаагчид, сүсэгтнүүдэд айлдвар айлдав.
Дээрх арга хэмжээний дараа хамба ламтан Зүүнхараа хотын "Мөнгөн Хараа" дуу бүжгийн чуулгад нийт сүсэгтэн олонд Цэвэгмэд бурхны насны авшиг хайрлаж, буддын шашны утга учир, хэрхэн аз жаргалтай амар амгалан амьдрах тухай айлдвар сургаал айлдан, сүсэгтэн олонд адис хүртээлээ. Номын арга хэмжээнд нийт 800 гаруй хүн хамрагдлаа.
АДМИН







Нийгэм









