2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ажил хэрэгч хандлага эрч хүчээ зүй зохистой ашиглах боломж өгнө. Өөрийн үйл хэргээ зөв зохион байгуулах нь нэр хүндээ өргөх, санхүүгийн байдлаа сайжруулах зэрэгт тус дөхөм болно. Тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна.
Үхэр: Энэ өдөр өөрийн ур чадвараараа эргэн тойрныхондоо сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Бодож явсан ажлаа эхлүүлэх сайхан боломж гарч ирнэ. Харин хашир бүрэг зангаас болж зарим хүмүүс удирдах шатны байгууллагатай хэл амаа ололцож чадахгүй байж магадгүй. Зарим зүйл дээр хэт болгоомжилж, боломжийг бүү алдаарай. Өөрийн эргэн тойрноос шаардлагатай өөрчлөлтийг эхлүүл.
Ихэр: Өнөөдөр дээд шатны байгууллагуудтай харьцахад үр дүн сайн байх болно. Өөрийгөө өндрөөр үнэлж сур. Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэл. Сэтгэл хөдөлгөөнөөр дүүрэн романтик харилцаа байх ч удаан үргэлжлэхгүй. Амрагуудын хооронд маргаан гарч мэднэ. Хосуудын харилцаанд тааламжгүй явдлууд тохиож болзошгүй.
Мэлхий: Шинэ санаачилга, хэрэгтэй өөрчлөлт эрэлхийлнэ. Хувийн зан чанар тань гэнэтийн алхам хийхэд хүргэнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Нөхцөл байдал хэвийн байгаа ч сэтгэл санаа тань ядарч, дарамтыг мэдэрч байгаа бололтой. Эрүүл мэнд болон сэтгэл санааны байдлаа бэхжүүлэх талаар бодолц.
Арслан: Хуурамч адал явдлаас зайлсхий. Шинэ түнштэй болох болон албан тушаалаа ахиулах боломж гарна. Өөрийн бүтээлч байдлаа харуулахад таатай үе. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад хэн боловч танаас тусламж эрж магад. Тусалж чадах асуудалд төвөгшөөлгүйгээр тусал.
Охин: Чухал санааг сайн хадгалж байгаад, хэрэгтэй үед гаргаж тавих нь зөв болно. Ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна. Гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд гавьяа шагналд хүргэнэ. Санхүүгийн хувьд гэнэтийн зарлага гарах эсвэл орлого олох аль аль нь болох магадлалтай.
Жинлүүр: Ажил хэрэгтэй холбоотой гэнэтийн сайхан мэдээг сонсох магадлалтай. Бүх ажлаа амжуулахын тулд цаг хугацаагаа сайн төлөвлө. Эртний мөрөөдлөө биелүүлэх боломж олдоно. Залхуу байвал ямар нэгэн асуудал үүсэж болзошгүй. Таны эрх ашгийг нь хөндөх гэсэн аливаа оролдлогод туйлын тэсвэргүй хандана.
Хилэнц: Шинэ өөрчлөлт хийх нь танд урам зориг өгч сэтгэл санааг сэргээнэ. Өөртөө итгэх итгэл чухал үе. Өөрийгөө аль болох сайн талаас нь харуулахыг хичээ. Толгойд орж ирэх сонирхолтой санаануудыг бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Сайн хамтын ажиллагаа чухал үе.
Нум: Танд тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл их байна. Хийх ажлаа төлөвлөхөд ч хүнд байна. Үйл явдлыг хурцатгах хэрэггүй. Асуудлыг бага дээр нь дарж ав. Та хардамтгай ч хайртай хүмүүсийнхээ төлөө бүх зүйлд бэлэн хүмүүс. Эрүүл мэнд таны сэтгэлийг тийм их зовоохгүй ч эрч хүч их бус байна. Байхгүй хүчийг бүү өөрөөсөө хай.
Матар: Өнөөдөр цаг болзож товлосны хэрэггүй. Гэхдээ алдаа гаргахаас бүү ай. Зөн совингоо дагавал хов жив муу бүхнээс холуур байж чадна. Үйлдэл бүр тань таныг үнэнч, зоригтой байхыг шаардана. Аливаа өвчин хүндэрч магадгүй тул эмнэлэгт хурдан үзүүл. Эрч хүчээ бүрэн сэлбэхийн тулд бүтэн нойртой хонох нь чухал.
Хумх: Нөхцөл байдлыг муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Чухал асуудлуудад бэлэн бай. Хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Учир нь энэ бүхэн таны мөрөн дээр маш хүнд ачаа болно. Эрч хүчээ сэлбэж байж хүнд асуудлуудыг шийдэх хэрэгтэй.
Загас: Ажил мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Хувийн ашиг сонирхлын үүднээс эргэн тойрныхондоо дарамт бүү үзүүл. Ихэнх зүйлд хүссэндээ хүрэх боловч үр дүн хангалттай бус байна. Аз сорьсон үйлдэл тийм ч таатай байж чадахгүй.
АДМИН







Нийгэм









