Сонирхогчдын боксын ДАШТ Арабын нэгдсэн Эмират улсын Дубай үргэлжилж байна. Уг тэмцээнд өчигдөр /2025.12.06/ 22:00 цагт МУГТ Э.Цэндбаатар эхний тулаанаа хийж, ялагдал хүлээжээ. Тэрбээр тулааныхаа талаарх сэтгэгдлээ өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Түүний сэтгэгдлийг хүргэж байна.
МУГТ Э.Цэндбаатар: Би сонирхогчдын боксын ДАШТ-ий хамгийн эхний даваанд Казакстаны тамирчин Дэлхийн аваргын мөнгөн медальт залуутай тулалдаад шүүгчдийн санал нэг шийдвэрээр Казакстаны тамирчин яллаа. Бүх хүчээ гаргалаа. Тэмцээнээс тэмцээний хооронд нэлээд ядарсан байна. Жаахан амралт хэрэгтэй юм шиг байна. Сая нэлээн их жин хассан. Бүх хүчээ л гаргалаа. Болж өгсөнгүй ээ. Гараад гоё байх болов уу гэж бодсон ч мэдэрсэнгүй. Гурван раунд ямар ч хурдан дуусдаг юм. Миний сүүлийн Дэлхийн аварга байлаа. Сонирхогчдын боксын сүүлийн тэмцээн байлаа. Дутуугаа гүйцээе гэж бодсон. Дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Итгэлийг нь алдсанд уучлаарай. Надад мэргэжлийн боксын карьер байгаа. Зүгээр ээ. Жаахан амарч байгаад дахин үзнэ ээ. Дэмжсэн та бүхэндээ маш их баярлалаа.
АДМИН







Нийгэм









