12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/12/08 - 2025/12/14).
Хонь: Долоо хоногийн эхээр тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Урьдынхаасаа илүү тэсвэр хатуужилтай байх шаардлага үүсэж магадгүйг од эрхэс анхааруулж байна. Биеэ сайн барьж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Энэ бол таны амжилтын үндэс байх болно. Харин долоо хоногийн дундуур олон нийтийн ажилд оролцон, зөв удирдлагаар хангаж чадвал нэр нөлөөгөө дээшлүүлэх боломж гарна. Албан тушаал дэвшихээр зэхэж буй хүмүүс илүү идэвхтэй бай. Асуудалд энгийн, бодитой хандахгүй бол хожим бэрхшээлээс зайлах аргагүй болно. Санхүүгийн асуудлаа зөв зохицуулахын тулд бүх мөнгөө тооцоотой зарцуул. Ойрын үед хөрөнгө оруулалтын асуудлаа шийднэ. Долоо хоногийн сүүлээр олон нийттэй санал бодлоо солилцохдоо бусдын байр суурийг үнэлж харьц. Ойрын зорилгодоо хүрэхийн тулд эрч хүчээ оновчтой хуваарилах шаардлага үүснэ. Эрч хүчээ зөв зарцуулснаар амжилтад хүрнэ. Хувь заяа таныг сориход бэлэн бай. Хайр сэтгэлийн асуудал дээр яаран шийдвэр гаргах хэрэггүй.
Үхэр: Энэ долоо хоногийн эхээр бодож явсан ажлаа эхлүүлэх сайхан боломж гарч ирнэ. Харин хашир бүрэг зангаас болж зарим хүмүүс удирдах шатны байгууллагатай хэл амаа ололцож чадахгүй байж магадгүй. Бүх чухал бичиг баримтаа биечлэн шалга. Хэрвээ та эсрэг байр суурьтай хүнээ ятгаж чадвал удаан хугацаанд илүү дутуу асуудлаас хол байж чадна. Харин буруу бодол давамгайлах юм бол эрч хүчээ алдаж, өөрийгөө дэмий үрж байгаа мэт санагдана. Долоо хоногийн дундуур хэцүү ажил хийсэн ч бүтэмжтэй байна. Өмнө эхэлсэн ажлаа бүү хая. Олон хүний зөвлөгөөнд толгой эргэх тул та өөртөө итгэлтэй байгаарай. Таныг од эрхэс ивээж байгаа учир азтай байна. Эрүүл мэнд таагүй байвал өвчин хүндрэхээс өмнө эмчид хандсан нь дээр. Та хайр дурлалын харилцаанд тэвчээргүй, яаруу байдлаар хандах болно. Энэ байдал хайрын шинэ холбоо үүсэхэд илүү илэрнэ. Харин долоо хоногийн сүүлээр залуу хүмүүс энэ үед гэр бүлийн амьдралаа зохиоход тохиромжтой. Гэр бүлийн тав тухтай байдлыг үнэлж чадвал гэр бүлийн харилцаа бат бөх байх болно.
Ихэр: Энэ долоо хоногийн эхээр дээд шатны байгууллагуудтай харьцахад үр дүн сайн байх болно. Өөрийгөө өндрөөр үнэлж сур. Хүчин зүтгэлийнхээ үр дүнг зохих ёсоор нь үнэл. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болох бол зарим хүмүүс ажил хэргийн таагүй, дарамттай нөлөөнөөс зайлж чадахгүй бололтой. Ямар ч нөхцөл байдалд орсон бодитоор сэтгэж, уужим ухаантай байхыг хичээ. Долоо хоногийн дундуур албан тушаал ахих болон мэргэжлийн өсөлтөд саад бий болно. Элдэв хэрүүл маргаан, зөрчилд хүргэхэд таны зан байдал ноцтой нөлөөлнө гэдгийг сайн сана. Хялбар аргаар мөнгө олох гэж нэг ажлаас нөгөө рүү үсчих хэрэггүйг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хувьд гэнэтийн их зарлага, эсвэл орлого олох магадлалтай ч мөнгөө хадгалж, хуримтлуулж чадахгүй бололтой. Таны эрүүл мэнд эмзэг байна. Харин долоо хоногийн сүүлээр хувийн зохион байгуулалтаа сайжруулах юм бол чухал ажлаа амжуулж, амралтын өдөр өөртөө цаг гаргаж чадна. Амьдралын эрч хүч огцом буурвал таны биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөдөлгөөн дээд зэрэгтэй тулна. Сэтгэлийн хөөрлөө барихгүй бол таагүй зүйл хийх бололтой.
Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр хувийн зан чанар тань гэнэтийн алхам хийхэд хүргэнэ. Нөхцөл байдал хэвийн байгаа ч сэтгэл санаа тань ядарч, дарамтыг мэдэрч байгаа бололтой. Хууль дэг журам зөрчиж алдаа гаргаж мэдэх үйлдлээ цагийг нь олж зогсоо. Замд гарахдаа болгоомжтой бай. Үнэнч хайр танд маш олон сайхан мэдрэмжийг бэлэглэх болно. Харин долоо хоногийн дундуур төлөвлөсөн ажил амжилттай байх тул идэвх зүтгэл мэдэгдэхүйц дээшилнэ. Бэрхшээл саадыг даван туулахын тулд хатуу байх хэрэгтэй ч зарим үед өрөвч зөөлөн байж, эргэн тойрныхоо алдаа дутагдлыг бүү шүүмжил. Гэрээ хэлэлцээр дээр ажиллах хүмүүсийг амжилт хүлээж байна. Биеэ даан шийдвэр гаргах нь таныг амжилтад хүрэхэд түлхэц болж өгнө. Амьдралын бүх хэсэгтээ шинэ боломжийг нээж, сэтгэл зүрхний шарх, оюун санаагаа эмчил. Өөрийнхөө анхны бодолд итгэж, үнэ цэнтэй бай. Долоо хоногийн сүүлээр гэнэтийн шийдвэр бүү гарга. Ажил, амьдралдаа гаргасан алдаагаа дахин давтаж болзошгүй. Өөртөө зориулж үнэтэй ховор эд зүйлс худалдан авахад сайн. Бусдад гүн гүнзгий мэдлэг оюунаа харуулах сайхан боломж олдоно.
Арслан: Долоо хоногийн эхээр шинэ түнштэй болох болон албан тушаалаа ахиулах боломж гарна. Найз нөхөд, хамаатан садан, хамт ажиллагсад хэн боловч танаас тусламж эрж магад. Тусалж чадах асуудалд төвөгшөөлгүйгээр тусал. Ойрын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүл. Хамгийн сайн үр дүн бол бодит байдал дээр ил харагдах нөхцөл байдал юм. Хууран мэхлэлтийн золиос болохгүйн тулд шаардлагатай мэдээллийн нууцыг сайн хадгал. Танд өөртөө итгэх итгэл чухал гэдгийг байнга сана. Долоо хоногийн дундуур болж өгвөл чухал шийдвэр гаргах гэсний хэрэггүй. Биеэ барьж чадахгүй, эмх замбараагүй байдал эргэн тойрныхонд тань таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Бүтэлгүй, гутранги үзэлтэй хүмүүсээс зайлсхий. Харин өвдсөн тохиолдолд анхааралтай байхыг сануулж байна. Харин долоо хоногийн сүүлээр таны сөрөг зан чанарууд тод илэрч болзошгүй. Гэнэтийн таагүй байдалд орохгүйн тулд аль болох хэлэх үгээ цэгнэ. Дотнын найзтайгаа харилцахдаа ч бэлтгэлтэй бай. Үнэнч найз нөхдийн зөвлөгөө тусламж яг одоо хэрэгтэй байна.
Охин: Долоо хоногийн эхээр ажил хэргийн хэд хэдэн сонирхолтой санал хүлээн авна. Гэхдээ хариу өгөх гэж бүү яар. Мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллах нь ирээдүйд гавьяа шагналд хүргэнэ. Өвөрмөц үзэл бодол танд асуудлыг олон талаас нь харахад тусална. Ажил хэргийн холбоонд онц өөрчлөлтүүд байхгүй ч хөрөнгө мөнгө зөвхөн хөндлөнгийн нөлөөгөөр дамжин орж ирнэ. Эрч хүч дүүрэн байх боловч ажлын дарамтаас болж бие өвдөх магадлалтай. Харин долоо хоногийн дундуур эрсдэл хийж чаддаг хүмүүст гэнэтийн алхам нь ашиг олох боломж өгнө. Аз таны талд байна. Үйл хэргээ эрүүл ухаанаар тооцоол. Санхүүгийн байдал тань тун давгүй харагдаж байгаа бол долоо хоногийн сүүлээр өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Харилцаа холбоогоо нэмэгдүүлж, бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж сурах юм бол тайван амьдрах боломжтой болно. Гэр бүлдээ харилцан ойлголцол үүсгэж чадвал аз жаргалтай байна. Үр хүүхдүүдээ сайн үлгэр дуурайлал үзүүлэх боломжийг ашигла. Од эрхсийн тохиол таны эерэг зан чанарыг тодруулж өгнө.
Жинлүүр: Долоо хоногийн эхээр ажил ажил хэрэгтэй холбоотой гэнэтийн сайхан мэдээг сонсох магадлалтай. Бүх ажлаа амжуулахын тулд цаг хугацаагаа сайн төлөвлө. Багаар ажиллах хичээл зүтгэл тань хөгжилтэй таатай байх болно. Ямар ч үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. Шинэ мэдээ таны амьдралын хэв маягийг өөрчилнө. Чухал шийдвэр гаргах хэрэгтэй болно. Од эрхсийн байрлал таны ажилд амжилт гарахыг билэгдэж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх уулзалт нааштай үр дүнд хүргэнэ. Та өмнөхөөсөө илүү ихийг хийж, бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй бай. Харин долоо хоногийн дундуур гадаадын түншүүдтэй гэрээ хэлэлцээр хийхэд үр дүнтэй. Нэр хүндтэй сургуульд суралцах ирээдүйтэй санал эсвэл гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжийг бүү алд. Арилжаа наймаанд явах болон санхүүгийн аз сорьсон үйл ажиллагаа явуулахад таагүй байна. Алдагдал хүлээж болзошгүй. Харин долоо хоногийн сүүлээр амралт хэрэгтэй байвал ганцаараа байж, сайн амарч биеэ тэнхрүүл. Гэрийнхэнтэйгээ болон найз нартайгаа муудах зүйл гарах ч сэтгэл санаагаа барь.
Хилэнц: Энэ долоо хоногийн эхээр шинэ өөрчлөлт хийх нь танд урам зориг өгч сэтгэл санааг сэргээнэ. Толгойд орж ирэх сонирхолтой санаануудыг бодит амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй байх. Ямар нэгэн эрсдэлтэй үйлдэл хийх эсэхээ сайн хянах хэрэгтэй. Биеэ барихгүй бол жижиг зүйлд ч анхаарал сатаарна. Та ийм байдлыг мэдэрвэл тэвчээртэй байх хэрэгтэй. Албан тушаал ахихад зарим нөхцөл байдал сөргөөр нөлөөлнө. Өндөр албан тушаалтай хүмүүстэй болгоомжтой харьц. Харин долоо хоногийн дундуур аяллаар явах, зочид хүлээж авах зэрэг шаардлага гарна. Түншийн зарим зүй бус үйлдлийн талаар таагүй мэдээ ирж урам хугарч, сэтгэлээр унаж магадгүй. Хэрвээ өөрөө шийдэж чадахгүй асуудалтай тулгарвал итгэдэг хүндээ ханд. Тайван ажигла. Таны хувьд бүх зүйл дээр хангалттай ойлголттой байх ёстой бол долоо хоногийн сүүлээр хайртай хүнтэйгээ сэтгэлээ нээж ярилц. Таны сэтгэл татам чанар, зүрх сэтгэлийн яриа хувийн амьдралын амжилтын үндэс болно. Од эрхсийн тохиол найз нөхөдтэйгөө хамт байхад тааламжтай байна.
Нум: Энэ долоо хоногийн эхээр тавьсан зорилгодоо хүрэхэд бэрхшээл их тулгарна. Эрүүл мэнд таны сэтгэлийг тийм их зовоохгүй ч эрч хүч их бус байна. Байхгүй хүчийг бүү өөрөөсөө хай. Та аливаад уужуу тайван сэтгэлээр хандах хэрэгтэй. Эергээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна. Зарим нөхцөл байдлыг амжилттай давснаар өөрөөрөө бахархах ч санхүүгийн эрсдэлд орох магадлалтай. Та тооцоогоо хир хийснээс сайн үр дүн шалтгаалах болно гэдгийг сана. Долоо хоногийн дундуур уран бүтээлч хүмүүс олон нийтийн дунд гялалзаж, анхаарлын төвд байх бололтой. Эрч хүчээ дайчилж эхэлсэн ажлаасаа бүү холд. Амжилтдаа бүү бард. Ганц бие бол хэтэрхий их зугаа цэнгэлд автаж, хайр дурлалын явдалд хяналтгүй орооцолдоно. Харин гэр бүлийн хосуудын харьцаа нийлэмжтэй байна. Түргэн зуур шийдвэр гаргах шаардлага гарвал зөн билгээ дага. Тэр танд зөв замыг зааж өгнө. Харин долоо хоногийн сүүлээр тэвчээртэй байхгүй бол та эргэн тойрныхоо уур амьсгалыг эвдэж магадгүй байна. Гэр бүлийн үнэт зүйлс бол таны хувьд албан тушаал дэвшихээс ч чухал асуудал юм. Биеийн дархлаа сул байж өвчин тусахаас сэргийл.
Матар: Долоо хоногийн эхээр эрүүл мэнддээ анхаарч зөв совингоо дага.Зөн совингоо мэдэрч дагаж чадвал хов жив муу бүхнээс холуур байж чадна. Санхүүгийн байдлын тань дээшлэх доошлох нь зөвхөн танаас шалтгаална. Ажил дээр байдал сайнгүй байна. Хов жив, гүтгэлгээс зайлсхий. Таагүй байдалд орсон ч бүү гутар. Ийм нөхцөл байдал авьяаслаг, ер бусын хүмүүсийн амьдралд байнга тохиолдох л зүйл. Эрүүл саруулаар сэтгэж эргэж харалгүй урагш зүтгэ. Удахгүй танд амжилт, алдар нэр ирэх болно. Харин долоо хоногийн дундуур хянамгай байж хэн нэгний нөлөөлөлд орохоос зайлсхийж биеэ сайтар хяна. Гэхдээ ямар ч муу санааг умартан, сайн талаас нь бодож ажлаа явуул. Гэр бүл болон үр хүүхдэдээ сайн анхаарал хандуул. Ойр дотнынхныхоо төлөө санаа тавьсан явдлаараа бахарх. Холоос сонирхолтой мэдээ ирэх бололтой. Чухал шийдвэрийг ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөж байж гаргаарай. Долоо хоногийн сүүлээр зарлага орлогоос давна. Бүү санаа зов. Хэт хэмнэх гэлгүй, харин орлогоо нэмэгдүүлэх шинэ боломжийг хай. Амьдрал олон талтай болохоор түүнийг дүрэмчилж болохгүй.
Хумх: Долоо хоногийн эхээр нөхцөл байдлыг муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Чухал асуудлуудад бэлэн бай. Эрч хүчээ сэлбэж байж хүнд асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөл байдал нь зөвхөн одоо илэрч байгаа мэт санагдаж байгааг зөвөөр ойлго. Ямар ч үед таны сэтгэлийн гүн дэх итгэл найдвар урам зориг хэвээрээ байх нь чухал. Ажлын байрны уур амьсгал таагүй байгаа хүмүүс энэ үед ажлаа солих бололтой. Мэргэжлийн хүрээнд тавьсан зорилгодоо хүрэх эр зориг гаргаж хүсэл мөрөөдлөө бодит ажил болгох алхам хий. Долоо хоногийн дундуур урлагийн салбарынханд олны танил болж алдар нэртэй болох боломж гарна. Хайр дурлалын харилцаа ч таатай байна. Санамсаргүй нөхцөлөөс гэнэтийн өөрчлөлт гарна. Худалдаа үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн ажил үйлс оны сүүл рүү амжилттай байна. Харин долоо хоногийн сүүлээр зарим хумхынханд хайр дурлалын асуудал үүсэж мэднэ. Зугаа цэнгэлд хэт татагдаж болохгүй ч өөртөө уйтгарлахгүй байх нөхцөлийг бүрдүүлж өг. Буруу зуршилд автахгүй байж, согтууруулах төрлийн ундаа хэрэглэхээс болгоомжил.
Загас: Долоо хоногийн эхээр аз сорьсон үйлдэл тийм ч таатай байхгүй нь. Ажил мэргэжлийн асуудлаар шийдвэр гаргахдаа хамтрагчдынхаа үзэл бодлыг харгалзан үз. Зарим хүмүүсийн урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл гэнэт биелэгдэх болно. Алсын аялал төлөвлөвөл амжилттай байх болно. Энэ өвөл хэсэг зуур сайхан амрах ба өөрт таашаал өгөх зүйл хийхэд таатай. Хайр сэтгэл бүтэлгүйтвэл хэт шургуу байдал гаргаж хэрэггүй. Долоо хоногийн удирдах шатны байгууллагад өөрийн боловсруулсан төсөл, төлөвлөгөөг танилцуулахад таатай. Харилцан ярилцах болон хуучин харилцаагаа сэргээхэд тохиромжтой үе. Бүтээлч хүмүүсийг амжилт, урам зориг дагаж байна. Хайр дурлалын сайхан харилцаа таны цаашдын өсөн дэвжихэд хамгийн чухал шаардлагатай зүйл байна. Харин долоо хоногийн сүүлээр хайртай гэдгээ жинхэнэ мэдрүүлэх алхам нь хосуудын харилцаанд хуримтлагдсан гомдлыг мартахад хүргэнэ. Өөрийн хувь тавиландаа эзэн нь бай. Халамж хайрыг эргэн тойрондоо түгээхийг хичээ.
АДМИН







Нийгэм









