Dark Light
Нийгэм | 2025-12-08

МЯГМАР, БААСАН ГАРАГТ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 12 дугаар сарын 08-наас 12 дугаар сарын 17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
 
Хур тунадас: 09-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 10-11-нд Алтайн уулархаг нутгаар, 12-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 09, 12-нд ялимгүй цас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 09, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8 -13 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Яармаг-Сонгины орчмоор -27..-32 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22