Dark Light
Нийгэм | 2025-12-08

ДУНДГОВИЙН 2 ХҮҮГ БНСУ-Д ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМЧИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Бүгд Найрамдах Солонгос Улсын Гёнги аймгийн Эмч нарын нийгэмлэгийн Дундговь аймагт хэрэгжүүлж буй “Сайн үйлс 2025” хамтын ажиллагааны хүрээнд хоёр хүүхдийг БНСУ-д эмчилжээ. Тодруулбал: Эх барих, эмэгтэйчүүдийн эмч SUNG YOUNG MO-ийн зохион байгуулснаар Дундговь аймгийн хоёр хүүхэд 2025 оны 11 дүгээр сарын 2-ноос 12 дугаар сарын 2-ны өдрүүдэд БНСУ-д бүрэн эмчилгээ хийлгээд эх орондоо ирлээ.
Эрдэнэдалай сумын харьяат хүү БНСУ-ын Ханган Соншим эмнэлэгт 3 удаагийн арьс нөхөх, сэргээх нарийн мэс заслыг хийлгэж, 38 сая воны өртөгтэй эмчилгээг Түлэнхийг эмчлэх сангаас 100 хувь санхүүжүүлсэн байна. Харин Сайнцагаан сумын харьяат хүү Бүндан Ча эмнэлэг болон тус эмнэлгийн нийгмийн халамжийн багийн хамтын санхүүжилтээр эмчлэгдэж, 20 гаруй сая воны өртөгтэй тусламж авсан байна. 

Эх сурвалж | Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31