Dark Light
Нийгэм | 2025-12-08

ШИНЖЭЭЧ: ОЮУ ТОЛГОЙН ОРДЫН ЗАРИМ МОЛИБДЕНЫН НӨӨЦ МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
Оюу толгойн ордын зарим молибденын нөөц Монгол Улсад бүртгэгдээгүй байна. Оюу толгойн бүлэг ордын нөөц баялгийн тодотголд 205 м.тн, 203 м.тн гэж бүртгүүлсэн байгаа. Гадаадын компаниудын 2013 онд AMC consultans , 2016 онд OreWin компанийн олон улсад зориулан хийсэн техникийн тайланд бүлэг ордын тайланд молибденын нийт хэмжээг 436 м.тн, 413 м.тн гэж тус тус мэдээлсэн байна. Хэдий эдгээр тайлангуудын гарсан жилүүд өөр өөр боловч 2015 онд Монголд бүртгүүлсэн нөөцийн тайлан 2009-2014 оны хайгуулын ажлыг хамардаг. 2021 онд батлуулсан нөөцийн тайлан 2015-2018 онд хийсэн хайгуулын ажлыг хамардаг тул олон улсад 2013, 2016 онд гаргасан техникийн тайлангууд нь Монгол Улсад гаргасан нөөцийн тайлангуудын хамарсан үеүдтэй давхцаж байгаа юм. 
Шинжээчийн урьдчилсан дүгнэлтээр 2 дахин зөрүүтэй мэдээлэл нь олон улсад Оюу толгой бүлэг ордын бүх орд дээр А, В, С зэргээр молибденын нөөцийг тооцсон бол харин Монгол Улсад нөөц бүртгүүлэхдээ зөвхөн Хэруго орд дээр л бүртгүүлсэн байгаагаас үүссэн байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31