"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Тус сонсголд ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд асан С.Баярцогт гэрчээр оролцож байна.
С.Баярцогт: Бид нэг зүйлийг он дарааллын дагуу ойлгох хэрэгтэй. 2009 оны аравдугаар сарын 6-нд талууд гэрээнд гарын үсэг зурсан. Зургаан сарын хугацаанд талууд гэрээнд гарын үсэг зурах нөхцөлийг бий болгосон. Үүний хүрээнд 2010 оны гуравдугаар сарын 25-нд ТЭЗҮ батлагдсан. Тэгээд 2010 оны гуравдугаар сарын 31-нд гэрээ хүчин төгөлдөр болсон. Үүнээс бүтэн нэг жилийн дараа 2011 оны наймдугаар сарын 31-нд ил уурхайн ажил эхэлсэн. Тийм учраас ТЭЗҮ байхгүйгээр бүтээн байгуулалтын ажил явсан гэх ойлголт маш буруу ойлголт шүү гэдгийг хэлмээр байна.
С.ОТГОНБАЯР






Нийгэм









