Dark Light
Нийгэм | 2025-12-08

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ НАМЫН БҮЛГҮҮДЭД ТАНИЛЦУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр УИХ дахь МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлд Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээлснээр, 2024 онд Монгол Улс нийт 162 оронтой худалдаа хийж, 27.4 тэрбум ам.долларын гадаад худалдааны эргэлт тогтоожээ. Үүнээс 15.8 тэрбум ам.долларын экспорт, 11.6 тэрбум ам.долларын импорт хийснээр гадаад худалдаа 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Евразийн эдийн засгийн холбооны таван улстай Монгол Улс жилд дунджаар гурван тэрбум ам.долларын худалдаа хийдэг. Эдгээр улсад 15-50 хувийн гаалийн татвар болон хил, хорио цээрийн өндөр хяналт, шаардлагын хүрээнд экспортолдог байна.
Засгийн газрын таван жилийн хэлэлцээрийн дүнд Евразийн орнуудтай Монгол Улс гурван жилийн хугацаатай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар тохиролцож, гарын үсэг зурсан. Уг хэлэлцээрийг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа юм.
Улаанбуудай, өндөг тэргүүтэй стратегийн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортыг бууруулах чиглэлд онцгой анхаарч, холбогдогч талтай тохирсон тухай онцолж, Монгол Улс 3.5 сая хүнтэй хязгаарлагдмал дотоодын зах зээлээсээ давж, 200 сая хэрэглэгчтэй сэрүүн бүсийн зах зээлд экспортоо нэмэгдүүлэх бодлого баримталж буйг дурдав. Хэлэлцээрийн хүрээнд 367 нэр төрлийн бараа харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр хоёр талын зах зээлд нэвтрэх бөгөөд эдгээрийн 97 хувь нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн эзэлж байна. 
УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнуудын хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31