Dark Light
Нийгэм | 2025-12-08

Н.ЭНХБАЯР: МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ САЙН ТУСГАЖ ЧАДААГҮЙ БАЙНА ГЭЭД БУЦААСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Тус сонсголд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гэрчээр оролцож байна.
Н.Энхбаяр: Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлыг аюулгүй байдлын зөвлөлөөр хоёроос доошгүй удаа хэлэлцэж байсан. Тухайн үед М.Энхболд Ерөнхий сайд байсан. Дараа нь С.Баяр Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүний хувьд хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг танилцуулж байсан. М.Энхболд даргын үед танилцуулж байсан гэрээг бид судлаад харьцангуй гайгүй гэрээ байна. Гэхдээ монголынхоо эрх ашгийг харьцангуй дутуу бодсон байна. Тиймээс үүнийг сайжруулъя гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тэгээд дахин сайжруулахаар явуулсан. С.Баяр Ерөнхий сайдын хувьд нэлээд улаарсан байдалтай танилцуулсан. Тэр битгий хэл “Та өөрөө тэгвэл гэрээ хэлэлцээр хийвэл яасан юм” гэх зэргээр надад хэлж байсан. Би тэр үед нь “Чи хийх ажлаа хий. Энэ гэрээнд Монгол Улсын эрх ашгийг сайн тусгаж чадаагүй байна” гэх байдлаар хариулж байсан. Би гадаадын хөрөнгө оруулалтыг аль болох дэмжсэн бодлого барьдаг албан тушаалтан байсан. Эхэндээ Оюу толгойн гэрээ их аятайхан санагдсан. Илүү яриад үзэхэд монголд ашиг муутай санагдаж эхэлсэн. Тийм учраас би эргэлзээгээ тайлахын тулд М.Энхболд Ерөнхий сайдад, түүний байгуулсан ажлын хэсэгт, мөн С.Баяр Ерөнхий сайдад, түүний байгуулсан ажлын хэсэгт тодорхой чиглэлүүдийг өгч байсан. Түүнд 51 хувийг монгол өөрөө авъя. 49 хувийг хөрөнгө оруулагчид өг гэсэн. Гэтэл энэ бол бүтэхгүй. Маш хэцүү гэж хэлсэн. За тэгвэл түүнээс татгалзъя. Монгол Улс хувиа багаар эхлээд аажмаар нэмэгдүүлэх маягаар ажиллавал яасан юм бэ гэдэг санал тавьсан.       

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31