Dark Light
Нийгэм | 2025-12-08

Ц.ДАВААСҮРЭН: МАНАЙ ХӨРӨНГӨӨР МӨНГӨ БОСГОЧХООД ТҮҮНИЙГЭЭ ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЧИХСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
"Оюу толгой"-н бүлэг ордын ашиглалтын талаарх баримтыг шинжлэн судлах сонсгол болж байна. Тус сонсголд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн гэрчээр оролцож байна.
Ц.Даваасүрэн: Манай түр хороогоор яригдсан нэг асуудал нь 2015 онд ТЭЗҮ-д өөрчлөлт оруулсан. Рио Тинто компани анх энэ хөрөнгө оруулалтыг хийхдээ Хөрөнгийн бирж дээр анхны ТЭЗҮ-ээ боловсруулаад, 2010 оны дүнгээр 45 сая тн  зэсийн баяжмал, 22.7 сая тн зэс, 1800 тн алт байна гээд 4 тэрбум гаруй ам.доллар бирж дээр босгочхоод манайд 4.1 тэрбумыг өндөр хүүтэй зээлчихсэн. Манай хөрөнгөөр мөнгө босгочхоод түүнийгээ зээлчихсэн. Гэтэл энэ ТЭЗҮ-ээ 2015 онд өөрчилсөн. Түүнийг нь манайхан зөвлөлөөрөө оруулаад баталчихсан. Би тухайн үед үүнийг буруу, ТЭЗҮ-ээ битгий өөрчлөөд бай, үүнийг өөрчлөөч гэдэг зүйлийг ярьж байсан. Яагаад гэвэл 2015 оны ТЭЗҮ-д нөгөө 22.7 сая тн байсан зэс чинь 11 сая тн болоод буурчихсан. Нөгөө аль чинь 1800 тн биш 350 тн болоод буурчихсан байхгүй юу. Одоо батлуулах гээд байгаад зэс 8.7 сая тн болоод буурчихсан. Алт нь 243 тн болчихсон. Яагаад ингээд байгаа вэ?

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31