Dark Light
Нийгэм | 2025-12-08

Н. АЛТАНХУЯГ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н ГЭРЭЭГ НАДАД ОГТ ТАНИЛЦУУЛЖ БАЙГААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛГҮҮН
Image
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Оюу толгой”-н гэрээг Тэргүүн шадар сайдаар ажиллаж байх үед нь танилцуулж байгаагүй ч гэрээг дэмжиж байсан бөгөөд 2012 онд Ерөнхий сайд болоход хөрөнгө оруулалтын зөрчил, лицензийн маргаан зэрэг ноцтой асуудал үүссэн тул Засгийн газар олон талын засвар сайжруулалтын ажиллагаа эхлүүлснээ онцоллоо.
Тэрбээр “Оюу толгой"-н гэрээг тухайн үед Тэргүүн шадар сайд байсан надад танилцуулж байгаагүй. Гэхдээ би хувьдаа дэмжиж байсан. Монгол улсын хувьд зөв, зүйтэй асуудал байсан. Хамгийн гол асуудал 2012 онд намайг ЕС байхад юу үүсчихсэн байсан гэхээр “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын анхны хөрөнгө оруулалт нэмэгдчихсэн байсан. 2 тэрбум доллароор гэж бичиж байсан. үүнтэй холбоотой хэд хэдэн асуудал үүссэн учраас манай ЗГ олон юм хийсэн. Гурвыг нь онцолж хэлье. Нэгдүгээрт 2012 оны аравдугаар сарын 25-ны өдөр буюу ЕС болоод хоёр сарын дараа МУ-ын ЕС-ын захирамжийг гаргасан. Үүнд дөрвөн сайдыг оролцуулж “Оюу толгой”-н гэрээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг гаргасан. Энэ гэрээг хэрхэн сайжруулах вэ? гэдэгт анхаарлаа хандуулсан. Ер нь үе үеийн ЗГ энэ гэрээн дээр ажиллах ёстой. Хоёрдугаарт 2013 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдоржийг суулгаж байгаад УИХ-д хэлэлцүүлэг хийсэн. Тэр үед тулгараад байсан таван асуудлын гурвыг нь хэлье. “Оюу толгой”-н гэрээний хэтрэлт. Хэтрэлт үүсчихээр бидний ногдол ашиг авах хугацаа хойшлох болчих гээд байгаа юм. 5,1 тэрбум доллар оруулна гэчхээд 7,1 тэрбум доллар оруулсан юм. 2013 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр би УИХ-д ингэж хэлж байсан. “Лицензтэй холбоотой нэг маргаан үүссэн. Энэ бол “Оюу толгой”-н гэрээг анх ярьж байхад хөндөгдсөн асуудал юм байна. Жишээлбэл “Оюу толгой” чинь бүлэг орд байгаа юм. Тэр бүлэг ордны 30 орчим хувь нь оногдож байгаа. “Онтрэ гоулд” компанийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл одоог хүртэл хөрөнгө оруулагчийн данс шилжээгүй байна. Ер нь “Онтрэ гоулд” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалтын болгож хувиргасан энэ үйлдэл ч гэсэн хуулийн дагуу юу? Үгүй юу? эргэлзээтэй учир хууль зүйн дүгнэлт гаргахаар ЗГ-аас ажиллаж байна. Одоо энийг бид буцааж авахгүй бол “Оюу толгой”-н ордын 30 хувийг бид алчих ийм нөхцөл байдал үүсэж байна аа” хэмээн УИХ-д буюу ард түмэнд хэлж байсан" гэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31