Dark Light
Нийгэм | 2025-12-08

МАТАР: ЧУХАЛ АСУУДАЛ БҮҮ ШИЙД, ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2025 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ өдөр урьдынхаасаа илүү тэсвэр хатуужилтай байх шаардлага үүсэж магадгүйг од эрхэс анхааруулж байна. Биеэ сайн барьж, үйл ажиллагаагаа эмх цэгцтэй байлга. Энэ бол таны амжилтын үндэс байх болно. Асуудалд энгийн, бодитой хандахгүй бол хожим бэрхшээлээс зайлах аргагүй болно. Янз бүрийн ашиг сонирхолтой, өөр өөр боловсролын түвшинтэй найз нөхөдтэй болно.

Үхэр: Зарим хүмүүс өнөөдөр бодит үнэнийг харахыг хүсэхгүй бололтой. Бүх чухал бичиг баримтаа биечлэн шалга. Хэрвээ та эсрэг байр суурьтай хүнээ ятгаж чадвал удаан хугацаанд илүү дутуу асуудлаас хол байж чадна. Харин буруу бодол давамгайлах юм бол эрч хүчээ алдаж, өөрийгөө дэмий үрж байгаа мэт санагдана.

Ихэр: Мэдээллийн эх сурвалж болон нууцлаг зүйлээ бусдад хэлэхгүй байх нь ухаалаг хэрэг болно. Засаж залруулах ёстой зүйл байвал сайн үр дүнд найдаж болно. Удаан хугацааны турш хадгалсан үйлчилгээнийхээ хөлсийг нэмэгдүүлэх тухай бодож байгаа бол одоо түүнийгээ биелүүлэх цаг үе.

Мэлхий: Хууль дэг журам зөрчиж магадгүй. Алдаа гаргаж мэдэх үйлдлээ цагийг нь олж зогсоо. Замд гарахдаа болгоомжтой бай. Түр зуурын зугаа цэнгэл хүсэх хэрэггүй. Хайрын тогтвортой харилцаа руу тэмүүл. Үнэнч хайр танд маш олон сайхан мэдрэмжийг бэлэглэх болно.

Арслан: Энэ өдөр түгшүүртэй, зөрчилдөөнтэй байна. Олон нийтийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байх бололтой. Сайн танихгүй хүмүүст нууцаа итгэж бүү ярь. Ойрын өдрүүдийг үр дүнтэй өнгөрүүл. Хамгийн сайн үр дүн бол бодит байдал дээр ил харагдах нөхцөл байдал юм. 

Охин: Өвөрмөц үзэл бодол танд асуудлыг олон талаас нь харахад тусална. Тэвчээртэй байвал алдсан зүйлээ эргүүлж авна. Амьдралын болзошгүй саад бэрхшээлүүд ил тод тодорхой болж ирнэ. Сонор сэрэмжтэй хүмүүс бүх зүйлд бэлэн байх ёстой. Нөхцөл байдлыг ялж чадсанаар нэг алхам урагшилж өөртөө сэтгэл хангалуун болно. 

Жинлүүр: Удирдах шатны хүмүүс өнөөдөр өөрийн хүслээр ажил дээрх өөрчлөлтүүдийг хийж дуусгах болно. Материаллаг байдлаа засах олон арга байгаа үед азтай тохиолдлыг хүлээж гараа хумхин суух ёсгүй. Багаар ажиллах хичээл зүтгэл тань хөгжилтэй таатай байх болно. Ямар ч үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахдаа битгий түдгэлз. 

Хилэнц: Ямар нэгэн эрсдэлтэй үйлдэл хийх эсэхээ сайн хянах хэрэгтэй. Биеэ барихгүй бол жижиг зүйлд ч анхаарал сатаарна. Та ийм байдлыг мэдэрвэл тэвчээртэй байх хэрэгтэй. Асуудлыг хурцадмал байдалд аваачих нь таагүй байх бололтой. Гаднын нөлөөнд автсан ч бууж өгч болохгүй.

Нум: Та аливаад уужуу тайван сэтгэлээр хандах хэрэгтэй. Эергээр сэтгэж, чадлаараа хичээх юм бол та өөрийн санаснаасаа ч илүү байж чадна. Харилцаатай холбоотой хэцүү нөхцөл байдал үүсэж магад. Гэхдээ зарим нөхцөл байдлыг амжилттай давснаар өөрөөрөө бахархах болно. Энэ өдөр санхүүгийн эрсдэлд орох магадлалтай. Та тооцоогоо хир хийснээс сай үр дүн шалтгаалах болно гэдгийг сана. 

Матар: Чухал асуудал бүү шийд, хүлээцтэй бай. Санхүүгийн байдлын тань дээшлэх доошлох нь зөвхөн танаас шалтгаална. Ажил дээр байдал сайнгүй байна. Хов жив, гүтгэлгээс зайлсхий. Одоо бол азаа үзэх цаг биш. Та юу ч олж чадахгүй, харин ч алдана. Ажлын дараа гэртээ ганцаараа байгаарай. 

Хумх: Сэтгэл зүйн хувьд дарамттай нөхцөл байдал нь зөвхөн одоо илэрч байгаа мэт санагдаж байгааг зөвөөр ойлго. Ямар ч үед таны сэтгэлийн гүн дэх итгэл найдвар урам зориг хэвээрээ байх нь чухал. Бүхий л зүйлийн төлөө хариуцлага хүлээх үйл явдал тохиолдох магадлалтай.

Загас: Зарим хүмүүсийн урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл гэнэт биелэгдэх болно. Гэр бүлийн хүрээнд хувийн ололт амжилт тань сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Хүмүүсийг дотноор хүлээн авах, зочломтгой зан болон эелдэг ааш тань бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Гэхдээ маш их итгэж найддаг байсан хүн таны итгэлийг алдах бололтой. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31