Татвар хураагчид, татвар зарцуулагсад нь тансгаа барьж дийлдэггүй, татвар төлөгчид нь ачаагаа үүрч бардаггүй нь Монголын эмгэнэлт явдал гэдгийг байцаагч А.Бадамын баримтууд бас дахин нотоллоо. Хоёр тэрбумын өрийг нь цайруулж өгнө гэж амлаад 100 саяын авлига авч байгаад гардуулсан Нийслэлийн татварын байцаагч А.Бадам наанаа харц ядуу, цаанаа хага баян эмэгтэй байсан байна.
Хуучин ганц Приустай, 35 саяын өвсөн байшинтай, дансандаа ердөө 4 саятай гэж мэдүүлдэг татварын байцаагч арван сууц, хоёр спорт цогцолборын эзэн хатан байжээ.
Том татвар төлөгчдийг хянан шалгадаг байцаагч түшмэл, эмэгтэй хүний 13 мэхтэй А.Бадам 13 ба 17-гийн тоог шүтэн биширдэг юм байна.
Сүхбаатар дүүргийн 13-р хороо, 17-гийн уулзвараас 7-н буудал өгсөх замд “Соёмбо” цогцолбор бариулсан. Чингэлтэй дүүргийн 13-р хороо, 17-гийн уулзвараас Хайлааст өгсөх замд “Опен” спорт цогцолбор босгосон.
Ганц Приустай ядуу пролетари байцаагч 17-гийн уулзвараас хоёр тийш салсан өгсөх замд үргэлж хүн амьтан бужигнаж байдаг, орчин үеийн иж бүрэн спорт цогцолбортой феодал байсан байна. Сурсан юмыг сураар боож болдоггүй. А.Бадам авлигын мөнгөө орон сууц, спорт цогцолбор болгож угаадаг аргаа Төв аймагт ч бас ашигласан байж болзошгүй байна.
Татварын мөнгө бол талх бүхэнд шингэсэн хүмүүсийн хөлс хүч. Татвар хураагчид нь, үрэгчид нь авлигаа угааж барахгүй, татвар төлөгчид нь ачаагаа үүрч дийлдэггүй.
АДМИН








Нийгэм








