Dark Light
Нийгэм | 2025-12-09

БУЗРЫГ ОРУУЛ, БУЯНЫГ ГАРГА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гаалийнхан “Буяныг бүү гарга, бузрыг бүү оруул” гэж уриагаа эсрэгээр нь буруу бичсэн байна.

“Буяныг бүр гарга, бузрыг бүр оруул” гэж бичвэл яг зөв болно. Эсвэл буяныг гарга, бузрыг оруул гэвэл бодит байдлаа яг ононо.

Ерөнхий сайд Г.Занданшатар цагдаа, тагнуул хамтран гаалийн 20 гаруй байцаагч нар үгсэн хуйвалдаж, 100 гаруй компанийн татварын орлогыг дарж нуудаг авлигын сүлжээ илрүүлэн шалгаж буйг өөрсдөд нь мэдэгдлээ.

ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал өөдөөс нь гурван компьютер авч явсан гэсэн гэж сонссон сураг ажгаа сонирхууллаа.

Авлигын сүлжээ зангидаж, аалзны тор хэлхсэн гаалийн байцаагчдын авсан хахуулийн олон жилийн тэмдэглэл хүртэл гарч ирсэн байна.

Гаалийн байцаагч нарын улсад тушаалгүй хувьдаа хармаалсан мөнгө бол бариагүй цэцэрлэг, тавиагүй зам, нэмээгүй тэтгэвэр юм.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31