Өчигдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23:15 цаг орчимд Аомори мужийн зүүн эрэг орчмоор магнитутын 7.6 баллын газар хөдлөлт болов. Энэхүү газар хөдлөлтийн улмаас Аомори, Иватэ мужийн Номхон далайн эрэг орчмоор ойролцоогоор 3 метр өндөртэй цүнами болно хэмээн Цаг уурын албанаас анхааруулж, тухайн бүс нутгийн иргэдийг аюулгүйн мэдээлэл өгтөл аюулгүй газарт нүүн шилжихийг анхааруулав. Засгийн газраас 23:16 цагт тусгай ажлын хэсэг байгуулж, гамшгийн талаар мэдээлэл цуглуулж эхэлсэн байна.
Иймд Газар хөдлөлт болсон бүс нутагт оршин сууж буй иргэд анхаарал болгоомжтой байж, аюулгүй газарт шилжихийг Токио дахь Элчин сайдын яамнаас анхаарууллаа.
|
Эх сурвалж
| Токио дахь Монголын элчин сайдын яам
|
АДМИН








Нийгэм









