Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ)-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Г.Байгалмаагаас тодрууллаа.
2019 оноос хойш улсын Гуравдугаар төв эмнэлэг донор эмнэлгийн нэгээр сайдын тушаалаар сонгогдон, донор гаргах үйл ажиллагаанд ажиллаж байна. Улсын Гуравдугаар төв эмнэлэг 2019 оноос хойш нийт 21 бодит донорыг гаргасан. Тархины харвалт гэдэг нь хүнд эмгэг. Улсын Гуравдугаар төв эмнэлэг гол лавлагаа төв болж явдаг. 21 аймаг, есөн дүүргийн маш хүнд тархины харвалттай эмчлүүлэгч харвалтын тасагт, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлдэг. Туйлын хүнд, амь аврагдах боломжгүй, амьсгал зүрх судас маш хүнд байдалтай, тархи ажиллагаагүй болчихсон хүмүүст Сайдын тушаалыг дагуу тархины үхэл тодорхойлох багийг байгуулж, тархи ажиллагаагүй болсон байна гэдгийг нарийн оношилгоо, шинжилгээнд тулгуурлан гаргадаг. Үүний дүнд эмийн эмчилгээнд үр дүнгүй тохиолдлуудаа тодорхойлоод 2019 оноос хойш бодит 21 донорыг гаргаад, түүний цаана элэг, бөөр, шөрмөс гээд маш олон хүнд амьдрал бэлэглэсэн үйл ажиллагаанд бид ажиллаж байна. Жилд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн тархины харвалтын тасагт доод тал нь 900 хүн тархины харвалт, маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлдэг. Тархины харвалт нь өөрөө зүрх судасны өвчний хүндрэл. Энэ тасгийг байгуулснаар тархины харвалтын шалтгаант нас баралтыг бууруулж чадсан. Нөгөө талаар оношилгоо шинжилгээний чанарыг сайжруулсан. Мөн мэдрэлийн мэс засал, судсан доторх оношилгоо эмчилгээ, сэргээн засах үндсэн том багууд маань тархины харвалтыг эмчлэгдэх боломжтой үед нь эмчлээд, хөдөлмөрийн чадвар алдалтгүй сайхан болоод гарч байна. Цөөн тохиолдол буюу жилд ирж байгаа нийт өвчтөний 80-90 тохиолдол нь нас барж байна. Нас барж байгаа тохиолдлууд дээр тархины үхэл тодорхойлох баг үйл ажиллагаа хийж донор болох үгүйг шийдвэрлэх ажиллагааг хийгээд явж байна.
АДМИН








Нийгэм









