Dark Light
Нийгэм | 2025-12-09

УЛААН БУУДАЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙГ ОНЦЛОВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг өнөөдөр /2025.12.09/ ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Шадар сайд Х.Ганхуяг хоёр улсын хил орчмын бүс нутагт гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх болон ой, хээрийн түймрийн үед хамтарсан хариу арга хэмжээг сайжруулах шаардлагатайг онцлоод энэ чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр талууд хэлэлцсэн юм. Элчин сайд А.Н.Евсиков ОХУ-аас түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн үргэлжилж байгааг онцлоод Монгол Улс нөөцийн сав барих ажлаа шуурхай шийдвэрлэх нь нэн чухал гэдгийг хэлсэн юм. Энэ асуудал дээр Шадар сайд Х.Ганхуяг 200 мянган тонн багтаамжтай түлшний нөөцийн сав барих төсвийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шийдвэрлүүлсэн талаар мэдээллээ.
Мөн баруун бүсийн аймгуудаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаатай холбогдуулан улаан буудайн нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатайг Шадар сайд Х.Ганхуяг онцолсон юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21