Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д очиж, хамгийн удаан хугацаанд хэвтэн эмчлүүлж буй, орон нутгаас ирсэн бяцхан өвчтөнүүдэд тусламж үзүүлснээ мэдэгдэв.
Тэрбээр эмнэлгийн эрхлэгч болон тасгийн эмч нартай уулзаж, хүүхдүүдийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр нийт 48 хүүхдэд эм, тариа болон эмчилгээний зардалд нь нэмэр болохуйц сэтгэлийн дэм өргөсөн байна.
Д.Болд “Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд, мундаг хүмүүс болоорой. Манай Монголын эмч нар үнэхээр мундаг ажиллаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Энэхүү үзүүлсэн дэмжлэг нь гэр бүлээрээ өвчинтэй тэмцэж буй олон хүнд бодит тус хүргэж байгаа бөгөөд дуучны нийгмийн хариуцлагын нэгэн тод жишээ боллоо.
Б.АМАРТҮВШИН








Нийгэм








