Dark Light
Нийгэм | 2025-12-09

“ХӨДӨЛМӨР- ХӨГЖИЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас “Хөдөлмөр-Хөгжил” өдөрлөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааг БНСУ болон Япон Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэд, мөн гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг бүртгэж, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, сургалтад хамрагдах, бичил бизнес эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимын “Chamber Grand Hall” -д зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр иргэдэд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, нийгмийн даатгалын хууль тогтоомжууд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сурталчлан таниулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах ажлыг зохион байгуулан Жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд, Япон, Солонгос хэлний Фүжи Эдү Монголиа, Кориа Коннест Центр, Монголын Япон хэлний сургалтын байгууллагуудын холбоод зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн “Фүжи Эду Монголиа” , “Булган тойлогт” ХХК, “Кориа Коннест центр” сургалтын байгууллагуудаас гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй Япон, Солонгос хэлний сургалтад суух сонирхолтой Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн нийт 11 иргэнд үнэ төлбөргүй сурах эрхийн бичиг гардуулан өглөө.
Орчин цагийн хөдөлмөрийн харилцааны чиг хандлагад нийцүүлэн гадаад улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэн мөн эх орондоо ирээд ажил олох, сургалтад хамрагдах, бичил бизнес эхлүүлэх хүсэлтэй иргэдэд чиглэсэн цогц хөдөлмөр эрхлэлтийн ажил үйлчилгээг сурталчилсан “Өртөөчилсөн булан” хэлбэрээр танилцах боломж бүрдүүлснээрээ тус арга хэмжээ онцлог болсон. Тухайлбал, “Төрийн үйлчилгээний булан”, “Хөдөлмөрийн гэрээ ба эрх зүйн мэдээлэл олгох булан”, “ Туршлага хуваалцах булан буюу хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, “Ажил олгочдын булан” хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө,мэдээлэл, гадаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөгөө мэдээлэл, ажил олгогчдын нээлттэй ажлын байр, гэсэн өртөөчилсөн булангаар нийт 350 иргэн үйлчлүүлсэн томоохон арга хэмжээ болсон юм.

Эх сурвалж | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21