Энэ оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр “Цагдаа юу жирийн иргэн үү” гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Нийтлэгдсэн мэдээлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, зөрчил, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад иргэн М нь тээврийн хэрэгсэлдээ хуулиар хориглосон тусгай гэрлэн дохио суурилуулан замын хөдөлгөөнд оролцож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн тул тус иргэний үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр зүйлд зааснаар Зөвхөн шуурхай ажлын тээврийн хэрэгсэлд хөх, улаан, ногоон шар өнгийн тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулан замын хөдөлгөөнд оролцоно гэж заасан байдаг.
Энэ онд тээврийн хэрэгсэлдээ Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулж, замын хөдөлгөөнд оролцсон 213 иргэнд хуульд заасны дагуу хариуцлага оногдуулж шийдвэрлэжээ.
АДМИН








Нийгэм








