Монголын үндэсний олимпын хорооны гишүүдийн хурлаар Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга Гэлэгжамцын Өсөхбаярт “Алтан Од” одонг олгох шийдвэр гарсан билээ.
Уг шагналыг өнөөдөр ОУ-ын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. Гэлэгжамцын Өсөхбаяр нь 2002,2003, 2005, 2009 онд улсын баяр наадамд түрүүлж, чөлөөт бөхийн спортоор Афины зуны олимпын наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл, олон улсын томоохон тэмцээнд өндөр амжилт гаргасан гавьяатай эрхэм билээ. Мөн түүний хувьд өдгөө “Алдар” спорт хороог удирдан ажиллаж яваа.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос сүүлийн 4 олимпын наадамд 45 тамирчин өрсөлдсөн ба олимпын наадмын 8 медальт тамирчинтай, 15 спортын багийг тогтмол барьж ажилладаг юм.
АДМИН







Нийгэм









