Dark Light
Нийгэм | 2025-12-09

ШАТАХУУН ТҮГЭЭЛТИЙГ 4 ХОНОГИЙН ДОТОР ТОГТВОРТОЙ БОЛГОХЫГ ДААЛГАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням (2025.12.08) шатахуун импортлогчидтой уулзаж дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргасан.
Энэ хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн талаар дараах арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө авч хэрэгжүүлэхээр болов.
Нэг. Газрын тосны бүтээгдэхүүн импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх зохион байгуулалтын арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс өмнө авч хэрэгжүүлж:
1. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газрын шатахуун түгээх станцуудын шатахууны хангалтыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, алслагдсан сум, баг, суурин газрын шатахуун түгээх станцуудын шатахууны хангалтыг 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор хангаж, бүрэн хэвийн үйл ажиллагаанд оруулах;
2. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бөөний болон гэрээт шатахуун түгээх станцуудын шатахууны нийлүүлэлтийг тасралтгүй, тогтвортой хангах ажлыг шуурхай зохион байгуулж, доголдол үүсгэхгүйгээр хангах;
3. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалтын үйл ажиллагаа жигдэртэл багасгаж зохицуулалт хийх;
4. Бүх төрлийн шатахуун импортлох болон бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, жижиглэн борлуулах үйл ажиллагаа эрхэлдэггүй аж ахуйн нэгжүүдийн хувьд импортын эх үүсвэргүй орон нутгийн шатахуун түгээх станцуудад дизель түлш нийлүүлэх талаар үйлдэл гаргахгүй байх талаар хатуу анхаарч ажиллахыг тус тус даалгасугай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.04 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.17-31