Dark Light
Нийгэм | 2025-12-10

ЗУЛЫН 25 ЭНЭ НЯМ ГАРАГТ ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Богд Зонховын дүйчин өдөр буюу Зулын 25 энэ сарын 14-нд тохиож байгаа билээ. Энэхүү дүйчин өдрийг тохиолдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр нийт лам хуврагууд, сүсэгтэн олонд нэг өдрийн тэтгэн ариусгахуй буюу Тэгчэн сожинг хүртээж "Мөрийн гурван эрхэм" ном айлдана.
Богд Зонхов ба түүний хоёр шавийн шүтээн дүр
Богд Зонхов болон түүний хоёр шавийн шүтээн дүрийг Батцагаан цогчин дуганд ийнхүү эрхэмлэн залсан байдаг. Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрсэн түүхтэй бөгөөд тэдгээрийн сүүлийн дэлгэрэлтийн үед Богд Зонховын үндэслэн тогтоосон гэлүгба ёс өргөн дэлгэрч, өдгөө Монголын шашин соёлын гол уламжлал болон баттай нутагшсан билээ. Богд Зонхов нь Цаст Төвөдийн нутагт лагшин мэндэлсэн их эрдэмтэн, гэгээнтэн тул түүний энэхүү шүтээн дүрийг Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийн хөрөнгөөр бүтээлгэн, Монголын ард түмэнд өргөн барьсан нь онцгой үнэ цэнтэй шүтээн юм. Богд Зонховыг бурхны шашинд энэрэл нигүүлсэл, билиг ухаан, хүч чадлын гурван мөн чанарыг төгс илтгэгч хэмээн эрхэмлэн дээдэлж, үе үеийн сүсэгтэн олноороо гүн хүндэтгэлтэйгээр шүтэж ирсэн билээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22